ЭХ ОРНООСОО ЗУГТААСАН ЯНУКОВИЧ ИЛ ГАРЧ ЭХЭЛЛЭЭ

2016-03-04  

"Виктор Янукович эх орондоо буцаж ирэх хүсэлтэй байна. Үүний тулд тодорхой алхмуудыг хийх шаардлагатай" Украины экс ерөнхийлөгч Януковичийн өмгөөлөгч Виталий Сердюк мэдэгдлээ. Түүнийг ерөнхийлөгчийн албан тушаалаа одоо хүртэл өгөөгүй буюу Украйны албан ёсны ерөнхийлөгч хэвээрээ гэж тэр хэлэв. Мөн Украйны шүүхийн байгууллагад мэдүүлэг өгч, өөрийгөө хүн амины хэрэг, бусад хамааруулж буй хэрэгт холбогдолгүй гэдгээ батлахад бэлэн байгааг нь дуулгалаа. Түүнд хэмжээлшгүй их хөрөнгө байгаа гэж байгаа ч түүнийг батлах зүйл байхгүй. Харин банкинд хоёр данстай. 28 сая, 50 сая гривентэй данс байгааг нь хаасан юм байна. Украйндаа л би ийм данстай гэх Янукович өмгөөлөгчөөрөө дамжуулан эх орондоо буцах, ерөнхийлөгчийнхээ суудалд суух хүсэлтээ илэрхийлжээ. Украйны хэвлэл шаагиж эхэлжээ. Харин түүнийг Украйнд ирвэл амар тайван байлгахгүй, буудах хэрэгтэй гэж Рада-гийн гишүүн Леонид Емец телевизийн эфирээр эсэргүүцлээ илэрхийлэв. Нэгэнт лидер биш болсон түүнийг хүрээлэх, тэр тусмаа дэмжих хүч Украйнд байхгүй болсныг хэвлэлд бичиж байна. Украйны экс ерөнхийлөгчид 9 эрүүгийн хэрэг үүсгэсэн. Зохион байгуулалттай алан хядлага, улсын хөрөнгийг шамшигдуулсан, үрэн таран хийсэн, хувьдаа завшсан, улс орныг хуваасан, гэмт бүлэглэлийг бий болгосон . Тиймээс түүнийг Украйны газар нутагт хөлөө тавьсан тэр өдөр баривчлах болно гэдгээ хуулийнхан мэдэгдэж байна. Түүнийг Интерполын эрэн сурвалжлагдаж буй хүмүүсийн жагсаалтаас хассан тул тэр чөлөөтэй зорчих боломжтой. Гэхдээ тэр нуугдсаар л байна. Ростовд амьдарч буй түүнтэй Украйны хэвлэлийнхэн уулзахаар очсон ч тэр олдоогүй. Хаягаар нь Янукович нэртэй нохой амьдардгийг олж тогтоосон байна. Тийм хэдий ч , Януковичийн Украйнд эргэж ирэх болсон тухай яриа адал явдалт киноны үйл явдал шиг өрнөж байгаа ажээ. Энэ нь хошин шог байх уу, эмгэнэлт драмын жүжиг болох уу? гэдгийг гол дүр шийдэх гэнэ дээ. Улс төр өө гэж, хаана ч адилхан... 

 

Ц. ДОРЖГОТОВ 

 
Мэдээ уншаад таалагдсан бол Like дарна уу. Танд баярлалаа
Сайт таалагдаж байвал Like дарна уу. Танд баярлалаа
Сэтгэгдэл
АНХААРУУЛГА : Уншигчдын бичсэн сэтгэгдэлд CONTROL.MN хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 77008912 утсаар хүлээн авна
Төстэй мэдээ
Шинэ мэдээ
Санал асуулга
ИРЭХ СОНГУУЛЬД ТА АЛЬ НАМД САНАЛАА ӨГӨХ ВЭ?