ОРОСЫН ЭСРЭГ ХОРИГИЙГ ДАХИН НЭГ ЖИЛЭЭР СУНГАЛАА

2016-03-04  

Орос орныг эдийн засгийн хувьд тамирдуулах, эдийн засгийн эрх чөлөөг нь хязгаарлах шийдвэрээ дахин нэг жилээр сунгасан шийдвэрт АНУ-ын ерөнхийлөгч Обама өчигдөр гарын үсэг зурж баталгаажууллаа. Европт, Парис хотод болж буй 4 улсын гадаад хэргийн сайд нарын уулзалт яаж төгсөх нь АНУ-д хамаагүй гэдгийг баталж Обамаг ийм алхам хийлээ гэж судлаачид үзэж байна. Оросын гадаад хэргийн сайд Лавровын Украйны асуудлаар Франц, Герман, Украйн орны сайд нартай хийж байгаа хэлэлцээрийн үр дүнг ч өрнөд сонирхохгүй байна. Хүйтэн зэвсгийн үе Горбачёвын үед дулаарсан гэж Оросууд хууртсанаа хожим мэдэх болов. Алс дорнод болон, зүүн европын орнуудад АНУ, НАТО цэргийн баазаа хэдийнээ Орос орныг тойруулан байрлуулжээ. Одоо АНУ, НАТО-той үүсээд байгаа асуудал бол цэрэг зэвсгийн асуудал дээр тулж ирээд байгаа ажээ. Энэ бүхний эцэст, Орос орон гараа хумхиад суухгүй нь тодорхой боллоо.

 

Д. ЦЭНД

Мэдээ уншаад таалагдсан бол Like дарна уу. Танд баярлалаа
Сайт таалагдаж байвал Like дарна уу. Танд баярлалаа
Сэтгэгдэл
АНХААРУУЛГА : Уншигчдын бичсэн сэтгэгдэлд CONTROL.MN хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 77008912 утсаар хүлээн авна
Төстэй мэдээ
Шинэ мэдээ
Санал асуулга
ИРЭХ СОНГУУЛЬД ТА АЛЬ НАМД САНАЛАА ӨГӨХ ВЭ?