ХИЛЭЭ НЭЭ, БИД ХАШИЖ БОЛДОГ МАЛ БИШ...

2016-03-04  

Францын Калэ хотод төвлөрөх дүрвэгсдийн лагерьт байрлах цагаач эр уруулаа үдэж эсэргүүцлээ дуугүй илэрхийлсэн. Тэд "Танай ардчилал хаана байна ?", "Бидний эрх чөлөө хаана байна ?" гэсэн лоозон барин эсэргүүцэл үзүүлсэн. Европын холбооны улс юу хийхээ мэдэхгүй байх зуур, Грек-Македоныг холбосон галт тэрэгний замыг хааж дүрвэгсэд хэвтэж, замын хөдөлгөөнийг хаалаа. "Энд 12000 дүрвэгсэд байна. Бид бол хашиж болдог мал биш. Хилээ нээж биднийг нэвтрүүл" гэж дүрвэгч эмэгтэй шаардлаа. Өдөрт 500 хүнийг нэвтрүүлж буй тул дараалал хөдөлгөөнгүй хөшиж, өөр хоорондоо зодолдох дүр зураг харагдаж байна гэж хилийнхэн мэдээлж байна. Европын холбооны дарга Дональд Туск "Нийт дүрвэгчдэд хандаж хэлье. Дамын наймаачдын үгэнд битгий хуурт. Та нар амь насаа золиосолж байна. Тэдэнд хууртаж, амиа зольж Европыг зорихоо зогсооцгоо" гэж уриалахаас өөрийг хэлж чадахгүй байна. Энэ их урсгалыг яаж зогсоох вэ ? Ороод ирснийг нь хэрхэн зохицуулах вэ ? гэдэг дээр ганцхан найдвар үлджээ. Энэ бол Турк. З-р сарын 7-нд болох Европын Холбооны хурлаар Туркэд тал зассан шийдвэр гаргах. ЕХ-нд элсүүлэх асуудлыг дэмжих, их хэмжээний санхүүжилт олгох, түүгээрээ дүрвэгсдийг Туркэд төвлөрүүлэх асуудлыг шийдвэрлэх гэж мэргэжилтнүүд урьдчилан харж байна.

 

Тоймч Д. ГАНТУЛГА

Мэдээ уншаад таалагдсан бол Like дарна уу. Танд баярлалаа
Сайт таалагдаж байвал Like дарна уу. Танд баярлалаа
Сэтгэгдэл
АНХААРУУЛГА : Уншигчдын бичсэн сэтгэгдэлд CONTROL.MN хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 77008912 утсаар хүлээн авна
Төстэй мэдээ
Шинэ мэдээ
Санал асуулга
ИРЭХ СОНГУУЛЬД ТА АЛЬ НАМД САНАЛАА ӨГӨХ ВЭ?