ӨДРИЙН ЯДАРГААГ ӨДӨРТ НЬ ТАЙЛААРАЙ

2016-03-11  

Хэрвээ өдрийн ядаргааг өдөрт нь тайлж байхгүй бол хуримтлагдсаар архаг ядаргаанд хүргэдэг байна. Хүн зөвхөн хаврын цагт л ядаргаанд ордог юм биш.  Барууны эрдэмтэд бүхий л өвчний үндэс нь ядаргаа гэж тайлбарладаг. Ядарч сульдсан бие махбод ямар ч дархлаагүй болж гадны бүхий л нөлөөнд автамтгай болдог аж. Иймээс эмч, мэргэжилтнүүд ядрахгүй байхыг, ядарсан бол түүнийгээ тэр дор нь тайлж байхыг анхааруулдаг. Ядаргааг дийлэх олон чиглэлийн янз бүрийн арга бий. Гэхдээ хамгийн энгийн хэдэн аргыг зөвлөе.

Цөөхөн нэр төрлийн хоол идэхээс зайлсхийж, олон төрлийн янз бүрийн өнгө үзэмжтэй хоол хэрэглэж байх. Хангалттай унтаж амрах. Үргэлж гэгээн сайхан зүйл мөрөөдөж, инээмсэглэж, найзууд, хамт олонтойгоо хөгжилтэй байх. Өглөө босоод цонхоор ч болтугай мандаж буй нар руу харж, өөрийгөө нарны дуусашгүй эрчмээр цэнэглэгдлээ хэмээн төсөөлөх, бай­галийн үзэсгэлэнт газруудаар аялж, зугаалж, голын эргээр алхах, эрүүл хооллолтыг сонгож, долоо эсвэл арав хоногт нэг өдөр нь махан бүтээгдэхүүнээс татгалзаж сурах, жимс жимсгэнэ, ногоо, дархлааг тэтгэх хүнсний нэмэлт бүтээгдэхүүнийг эмчийн заавраар хэрэглэх, долоо хоногт нэг удаа нийтийн бүжигт явах. Эдгээр энгийн аргаар ядаргааг хялбархан тайлж болно.

 

 

А.САЯН

Мэдээ уншаад таалагдсан бол Like дарна уу. Танд баярлалаа
Сайт таалагдаж байвал Like дарна уу. Танд баярлалаа
Сэтгэгдэл
АНХААРУУЛГА : Уншигчдын бичсэн сэтгэгдэлд CONTROL.MN хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 77008912 утсаар хүлээн авна
Төстэй мэдээ
Шинэ мэдээ
Санал асуулга
ИРЭХ СОНГУУЛЬД ТА АЛЬ НАМД САНАЛАА ӨГӨХ ВЭ?