ТОСООР АМАА ЗАЙЛЖ ШҮДЭЭ ЦАЙРУУЛАХ АРГА

2016-03-22  

Тосоор амаа зайлж шүд буйл, амны хөндийн эрүүл мэндийг сахидаг энэхүү аргыг эртнээс энэтхэгүүд хэрэглэж иржээ. Шүдний хөгшрөлтийг удаашруулах, буйлнаас цус гарахыг эдгээх, шүд цайруулах болон эрүүний булчин чангалах, амны хөндийд үүссэн бактерийг цэвэрлэнэ.

Мөн арьсны асуудалтай болон үе мөчний зовиуртай хүнд ч сайнаар нөлөөлдөг гэж үздэг. Амны хөндий, шүдний эрүүл мэндээс ходоод дотор эрхтэн цаашлаад биеийн эрүүл мэнд хамаардаг шүү дээ. Энэ аргаар амаа зайлахдаа ямар ч төрлийн хүнсний тосыг сонгож болно. Кокосын тос нь амтны хувьд зөөлөн бөгөөд бактерыг илүү сайн устгадаг.

Заавар :

Цайны халбагаар 2 тос амандаа хийнэ. Шүднийхээ завсраар зөөлөн оруулж гарган зайлна. Хөдөлгөөнөө 10-20 минут үргэлжлүүлнэ. Ус + Тос хийхэд ус, тос хоёр ялгардаг Харин тос+тос хийхэд хоорондоо нийлдэг. Бидний амны хөндий болон аманд байдаг ихэнх микро организмууд нь тосон гадаргуутай байдаг учир тосоор амаа зайлснаар тос нь тосон биетийг өөртөө татаж авч байгаа гэсэн үг юм.

Шүд чигчлэх буюу шүдээ угаах бүртээ бид амны хөндийн өнгөн хэсгийг урж гэмтээж байдаг. Тэрхүү хэсэг бүрт бактер үржиж улмаар биед орж өвчин үүсэх шалтгаан болдог. Хүний биеийн дархлаа энэ бүгдийг устгахын тулд амны хөндий үрэвссэнээс болж бусад эрхтэн өвчилж эхэлдэг. Oil Pulling буюу амаа тосоор зайлснаар бактерийг гадагшлуулж байгаа бөгөөд тасарсан өнгөн хэсгийн үрэвслийг устгаснаар дархлаа бусад эрхтнийг өвдөхөөс урьдчилан сэргийлж чадах юм.

 

Х. АЯЛГУУ

 

Мэдээ уншаад таалагдсан бол Like дарна уу. Танд баярлалаа
Сайт таалагдаж байвал Like дарна уу. Танд баярлалаа
Сэтгэгдэл
АНХААРУУЛГА : Уншигчдын бичсэн сэтгэгдэлд CONTROL.MN хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 77008912 утсаар хүлээн авна
Золоо:Их хэрэгтэй зөвлөгөө байна 2016-03-22
munkhzul:turshij uzlee ih saihan boldiin bn 2016-03-22
Тунгалаг:Яг үнэн үү эргэлзэж байна шүү 2016-03-22
Boloroo:үнэхээр хэрэгтэй зөвлөгөө байна 2016-03-22
Kk:Urgamaliin zvgeer tos bolhiimu 2016-04-21
Төстэй мэдээ
Шинэ мэдээ
Санал асуулга
ИРЭХ СОНГУУЛЬД ТА АЛЬ НАМД САНАЛАА ӨГӨХ ВЭ?