АЛИМНЫ ЦУУ БЭЛТГЭХ АРГА

2016-03-23  

Ямар ч төрлийн алим байж болно. 1 кг алимыг бүлээн усанд угааж муудсаныг авч хаяна. Том нүхтэй үрүүлээр үртэй нь хамт үрнэ. Шилэн эсвэл паалантай саванд хийгээд буцалгасан бүлээвтэр ус 1 литрийг алиман дээрээ хийнэ. 100 грамм зөгийн бал эсвэл элсэн чихэр, 20 грамм хатсан хар талх хийж болно. Бүгдийг хольж тасалгааны хэмд харанхуй газарт тавина. Өдөрт 1-3 удаа модон халбагаар хутгана. 10 өдрийн дараа алимыг шүүж, шахаж аваад, 1 литр шүүс тутамд 50-100 гр элсэн чихэр юмуу зөгийн бал нэмж хутгаад, самбайгаар амсрыг нь ороож боон, цаашид эсгэхээр дулаан, харанхуй газарт тавина. Шингэн 40-60 хоногийн дараа тунгалаг шингэн болсон байх болно. Шингэнийг шүүж шилэн саванд хийж төрөл бүрийн өвчинг анагаахад хэрэглэнэ.

Энэ шингэнээр бид нойргүйдэл, өндөр даралттай хүмүүс, гүйлсэн булчирхайн үрэвсэл, хөлийн судас бүдүүрэх, арьсны төрөл бүрийн тууралт зэрэг өвчлөлүүдийг хэрхэн эмчлэх болоод үрэвслийг тухай бүрт нь дарах аргуудыг дараагийн дугаартаа цувралаар хүргэх болно. 

 

Орос хэлнээс орчуулсан Ц. БАТТУЯА

Мэдээ уншаад таалагдсан бол Like дарна уу. Танд баярлалаа
Сайт таалагдаж байвал Like дарна уу. Танд баярлалаа
Сэтгэгдэл
АНХААРУУЛГА : Уншигчдын бичсэн сэтгэгдэлд CONTROL.MN хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 77008912 утсаар хүлээн авна
Батцэрэн:Хайж байсан жор маань байна баярлала 2016-03-23
Сувд:Дараагийн дугаарыг хурдан гаргаарай өвчин анагаах талаар нь мэдмээр байна шүү 2016-03-23
Төстэй мэдээ
Шинэ мэдээ
Санал асуулга
ИРЭХ СОНГУУЛЬД ТА АЛЬ НАМД САНАЛАА ӨГӨХ ВЭ?