ГХЯ-НД, АВСТРИ УЛС ЦАГААЧ ИРГЭДЭЭ ТАТАХ ТУХАЙ БИЧИГ ИРҮҮЛЖЭЭ

2016-04-06  

Гадаад хэргийн яамнаас зарлан явуулдаг “Мэдээллийн цаг” хэвлэлийн хурлаар Консулын газрын дэд захирал Н.Анхбаяр : “Гадаад орнуудад нийт 125 000 Монгол иргэн амьдарч байгаагаас өнгөрсөн 2012, 2013 оны УИХ, Ерөнхийлөгчийн сонгуулиар дунджаар 5000 гаруй буюу нийт иргэдийн тав орчим хувь нь л сонгуульд саналаа өгсөн. Ирэх УИХ, Ерөнхийлөгчийн сонгуульд иргэдийг идэвхтэй оролцуулах ажлыг бид хэлэлцэж байгаа. Сонгогчдыг бүртгэх ажил сонгууль эхлэхээс 14 хоногийн өмнө явагдана. Сонгуулийн саналыг Монгол Улсын Дипломат төлөөлөгчийн газартай улс болгонд явуулах боломжтой” гэсэн мэдээллийг өглөө. 

Сүүлийн сарууд Европын орнууд гадны цагаач иргэдийг улсаасаа гаргах шийдвэрийг гаргах үйл ажиллагаа зохион байгуулаад байгаа. Үүнтэй холбогдуулан Монгол Улсын Гадаад Хэргийн яаманд Австри улсаас цагаач иргэдээ татах тухай албан бичиг ирээд байгаа юм байна. Австри улсад Монгол Улсын 2500 гаруй иргэн сурч, амьдарч байгаа бөгөөд 1000 гаруй нь амьдрах эрхийн зөрчилтэй буюу хууль бусаар амьдардаг байна.

 

 

Х. АЯЛГУУ

 

 

Мэдээ уншаад таалагдсан бол Like дарна уу. Танд баярлалаа
Сайт таалагдаж байвал Like дарна уу. Танд баярлалаа
Сэтгэгдэл
АНХААРУУЛГА : Уншигчдын бичсэн сэтгэгдэлд CONTROL.MN хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 77008912 утсаар хүлээн авна
Зочин:Улс орондоо амьдрах сайхан үе ирэхийг хүлээж гадны улс оронд амьдарч байгаа хүмүүсээ бодохгүй төр засгийг бид яалтай 2016-04-06
Нта:Эх орон минь 3 хан сая хүнээ яаж амьдруулаад байгаа юм??хүний нутаг гүний хошуу зорьж байгаа хүмүүсийг буцааж авчраад буруутгаад одоо яахав...тааваараа сайхан тайван амьдармаар л байна ш дээ.... 2016-04-06
Бат:Гадагшаа сайхан амьдралын мөрөөдөх биш эх орондоо сайхан амьдармаар байна 2016-04-06
Төстэй мэдээ
Шинэ мэдээ
Санал асуулга
ИРЭХ СОНГУУЛЬД ТА АЛЬ НАМД САНАЛАА ӨГӨХ ВЭ?