ДОГДЛОЛ БҮРИЙН ЦААНА УРАН БҮТЭЭЛ ТӨРДӨГ

2018-09-28  

Уншигч та бүхэндээ 10-р сард нээлтээ хийх кинонуудаас онцлон мэдээллэх зорилгоор  “Хүний цаана” уран сайхны киноны зохиолч, найруулагчаар ажилласан жүжигчин Г.Даваазултай ярилцлаа. 

Бие даасан, анхны гэсэн тодотголтой уран бүтээлээ үзэгчдэдээ толилуулах гэж байгаад баяр хүргэе.

Контрол мэдээ болон control.mn-ийн үзэгч, уншигчдадаа  өмнө энэ өдрийн мэнд хүргэе.

Та хэдэн онд КУДС-ийг төгсөж, жүжигчний гараагаа  хаанаас эхэлсэн бэ?

Би сургуулиа 2012 онд МУ-ын АЖ П.Цэрэндавга багшийн удирдлага дор төгссөн. Урлагийн сургуулийг хүн хичээж биш, заваараа биш, хүчээр биш  сурч төгсдөг юм шиг санагдсан. Зүрх сэтгэлээ, цаг заваа, амьдралаа бүгдийг нь зориулж урлаг гэдэг тогоонд орж ирсэн дээ. Сургуулиа төгсчихөөд “Мөрөөдлийн теар”-т  орж ажилласан. Шижгэр залуусын дунд орж ажиллахад бид бие биенээ нөхөж, бүтээж хамтдаа сурч хөгжсөн.

“Хүний цаана”  уран сайхны кинонд ихээхэн үүрэгтэй ажиллажээ?

Их үүрэг хүлээх ч бас хэцүү. Гэхдээ их үүрэг хүнийг хөгжүүлдэг, арга эв олохыг сургадаг юм байна. Хоёр жилийн өмнө  зохиолоо гартаа атгасан л даа. Тэгээд яг л цаг үе нь тохирч эгзэг бүрдлээ гэж бодсон өдрөө мотороо дуугаргасан. Зохиолынхоо дагуу найруулга дээр ажиллахад бодсоноос амаргүй даваа байсан ч хөдөлмөрч, туршлагатай багийнхаа хүчээр ард нь гарлаа.

Кино багт ямар уран бүтээлчид авч  ажиллав?

Найруулагчаар Даваазул миний бие мөн манай Золзаяа ажилласан. , Гол дүрд МУГЖ Золбоот, МУСТА Энхжин, жүжигчин СТА.Эрдэнэ-Очир эгч, манай ангийн багш одоо  СУИС-ийн багш, жүжигчин  Болормаа,  МАСК продакшны жүжигчин Дэлгэрсайхан, мөн манай сургуулийг төгссөн доод үеийн дүү  нарын байгуулсан Событ продакшны  залуу уран бүтэлчид  гүйцэтгэлээр болон жүжигчдээрээ хамтран ажиллаа.

Энэ киногоороо уран бүтээлчид та бүхэн нийгэмд ямар цочроо, сэхээрэл өгөхийг зорьсон юм бол?

Хэн нэгэн  баян ядуу, өвчтэй зовлонтой, эрх мэдэлтэй, сул дорой  ямарч байж болно. Хэн ч байж болно гэж тодотгон хэлье. Тэр бүх хүний цаана өөрсдийн амьдралын утга учир , асуудал гаргалгаа бүх юм оршиж байдаг юм шүү гэдгийг манай киноноос олж хараасай. Хүний хувийн амьдрал бол хувийн л байх ёстой. Өвчтэй зовлонтой, өөрийн гэх хүнгүй явахад таны хажууд хэн ирдэг вэ? өнгөтэй мөнгөтэй өөдтэй явахад таны дэргэд  хичнээн хүн ирэх  вэ? Хогоо ангилаад хаячихдаггүй, тамхины ишээ хаа сайгүй шидчихдэг, дуртай газраа морь харчихдаг, дуртай газраа нус цэрээ хаячихаа эх орон  яридаг хүн та мөнүү? Эрх танд бий юу?  Бодох ухаарах олон зүйлийг киногоо ирж үзээд хариултыг нь олоосой. Ухаараасай.

Бие даасан анхны бүрэн хэмжээний уран сайхны киноны ард гарахад ямар мэдрэмж төрж байна.

Би догдолж байна гэж хэлнэ. Уран бүтээл бүрийн ард догдлол байдаг. Догдлоно гэдэг чинь юм хийж бүтээж байгаа уран бүтээлч бүхэнд хамгийн сайхан мэдрэмж шүү дээ. Олон олон догдолмоор санагдаж байна, олон уран бүтээл хиймээр урам зориг төрж  байна. Анхны юм хамгийн хэцүү бас хамгийн сайн эхлэл болдог юм байна.

Нээлтийг зорих үзэгчдэдээ хандаж юу хэлмээр байна.

10-р сарын 11-нд “Хүний цаана” УСК-ны маань нээлтэнд гэр бүл найз нөхдөөрөө хүрэлцэн ирж бие биенийхээ амьдралын цаадах учрыг ойлгож ухаарч, эх орон энэ нийгмийн цаана юу болж байгааг бидний бүтээл хэрхэн харуулсныг толидон үзээрэй.

Ярилцсанд баярлалаа

 

 

Ц.ТЭГШБУЯН

Мэдээ уншаад таалагдсан бол Like дарна уу. Танд баярлалаа
Сайт таалагдаж байвал Like дарна уу. Танд баярлалаа
Сэтгэгдэл
АНХААРУУЛГА : Уншигчдын бичсэн сэтгэгдэлд CONTROL.MN хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 77008912 утсаар хүлээн авна
az:Үнэхээр мундаг бодолтой залуу маань амжилт хүсье 2018-09-28
Төстэй мэдээ
Шинэ мэдээ
Санал асуулга
ИРЭХ СОНГУУЛЬД ТА АЛЬ НАМД САНАЛАА ӨГӨХ ВЭ?