НИЙСЛЭЛИЙН ХЭМЖЭЭНИЙ “ХАМТДАА ИНЭЭМСЭГЛЭЕ” УРЛАГИЙН АНХДУГААР ТОГЛОЛТ БОЛНО

2018-10-23  

“Хамтдаа инээмсэглэе” сайн үйлсийн аянаас 2015 оноос хойш жил бүр уламжлал болгон Нийслэлийн хэмжээнд үйл ажиллагаа явуулдаг 6 тусгай сургуулийн сурагчдын дунд “Хамтдаа инээмсэглэе” урлагийн тоглолтыг зохион байгуулсан байна. Харин энэ удаад тэд шилдэг үзүүлбэрүүдээрээ анх удаагаа “Хамтдаа инээмсэглэе” урлагийн анхдугаар тоглолтыг 2018 оны 10 дугаар сарын 30-ны өдөр Улаанбаатар чуулганы танхимд зохион байгуулах гэж байна.

“Хамтдаа инээмсэглэе” урлагийн тоглолт нь “Хөгжлийн бэрхшээлтэй” гэх онцгой хүүхдүүдийг хөгжүүлэх, тэднийг нийгмийн харилцаанд тэгш оролцох боломжийг бий болгоход дэмжлэг үзүүлэх, олон нийтийн дунд тэдэнд хандах хандлагад эерэг нөлөөллийг бий болгох зорилгын дор явагддаг байна.

Энэ тоглолт маш олон хүмүүс, байгууллагын дэмжлэгтэйгээр зохион байгуулагдаж байгаа бөгөөд Тасалбар нь ҮНЭГҮЙ тараагдах юм байна. Тоглолтонд 6 сургуулийн 100 сурагчдийн 22 үзүүлбэр тоглогдох юм байна.

 

 

 

Ц.ХИШГЭЭ

Мэдээ уншаад таалагдсан бол Like дарна уу. Танд баярлалаа
Сайт таалагдаж байвал Like дарна уу. Танд баярлалаа
Сэтгэгдэл
АНХААРУУЛГА : Уншигчдын бичсэн сэтгэгдэлд CONTROL.MN хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 77008912 утсаар хүлээн авна
Төстэй мэдээ
Шинэ мэдээ
Санал асуулга
ИРЭХ СОНГУУЛЬД ТА АЛЬ НАМД САНАЛАА ӨГӨХ ВЭ?