"ҮНЭНДЭЭ МОНГОЛ ХЯТАДАД ЭЗЛЭГДЧИХСЭНИЙГ ХАР"

2018-10-27  

Өчигдөр буюу /2018.10.26 / өдөр КУДС-ийн 7 үеийн төгсөгчид гар бие сэтгэл нийлэн залуу хүний хүсэл мөрөөдөл, чин зорилгоо нэгтгэн “Хүний цаана” УСК  киноны бүтээж олны хүртээл болголоо.

“Этик” продакшн болон  “Событ” продакшн нарын хамтран бүтээсэн уг кино 500 гаруй хүний хөдөлмөр, тэдний өрнүүн тэмүүлэл дээр өндийн үзэгчдийн бүтээл боллоо.

“Хүний цаана” уран сайхны киноны гол дүрд МУГЖ Г.Золбоот, СТА А.Энхжин, СТА Г.Даваазул, СТА КУДС-ийн багш С.Болормаа, СТА Л.Эрдэнэ-Очир болон “Событ” продакшний чадварлаг залуу уран бүтээлчид тогложээ.

Монгол хүний үнэт зүйл юу вэ?, Монгол хүн та юуны өмнө эр зориг гаргаж юуг хамгийн түрүүнд хамгаалах ёстойг уг киног үзээд тунгаагаарай.

Мөн бидний амьдралын цаадах агшин бүр ямар үнэ цэн, ямар утга учиртай байдгийг мөн эх орон, аав ээж, найз нөхдийнхөө төлөө яваа эгэл жирийн монгол залуусын амьдралыг маш нарийнаар дүрслэн харуулсан экшн төрлийн кино юм. 

"Хүний цаана" УСК нь Монгол хүн бүрийн сэтгэлийн гүнд хадгалагдаж байдаг Эх орон, Газар нутгаа хайрлах тэрхүү нандин зүйлийг мөн Эх хүний нинжин сэтгэл, Үр хүүхдээ гэсэн агуу хайр, Харийн түрэмгийлэгчдээс газар нутгаа харамлан, хайрлан хамгаалж буй орчин цагийн залуусын тэмцлийг энэхүү киногоороо харуулах болно. Киноны гол өгүүлэмж нь "Миний нутгийн газар шорооноос бурхан гуйсан ч бүү өг хэмээн хэлсэн их түүхийн эзэн Модун Шаньюгийн сургаалийг өнөөгийн эрх баригчид мартжээ. Тэд эрх мэдэл, мөнгө, цагийн жаргал хайж явах хойгуур газар шороо, эх нутаг нь аль хэдийн Хятадад эзлэгдчихсэн байх аж. Тэдний савраас эх орноо аврах гэж амь биеэ үл хайрлаж байгаа орчин цагийн жинхэнэ эх орончдын тухай" өгүүлдэг юм. 

Тус киног та бүх кино театраас хүлээн авч үзэх боломжтой. 

 

 

Ц.ТЭГШБУЯН

Мэдээ уншаад таалагдсан бол Like дарна уу. Танд баярлалаа
Сайт таалагдаж байвал Like дарна уу. Танд баярлалаа
Сэтгэгдэл
АНХААРУУЛГА : Уншигчдын бичсэн сэтгэгдэлд CONTROL.MN хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 77008912 утсаар хүлээн авна
Chuugii:Uneheer saihan uran buteel bolj chadjee. Buh zaluu****a amjilt husiy 2018-10-27
Галдан Бошигт хаан:Миний нутгийн газар шорооноос бурхан гуйсан ч бүү өг гэж хэлсэн байдаг. 2020-05-06
Төстэй мэдээ
Шинэ мэдээ
Санал асуулга
ИРЭХ СОНГУУЛЬД ТА АЛЬ НАМД САНАЛАА ӨГӨХ ВЭ?