ДУУЧИН ЗАЯА ГЭРГИЙ ОДЗАЯАГИЙН ХАМТ ШИНЭ ДУУНЫХАА КЛИПЭНД ТОГЛОЖЭЭ

2018-11-28  

одзаяа

Дуучин Заяа гэргий, хөтлөгч Д.Одзаяагийн хамт “Зөрүүдхэн минь” нэртэй шинэ дууныхаа клипэнд тогложээ.

Энэхүү дууны шүлгийг Оргил, Bebe, аяыг хөгжмийн продюсер Н.Тэмүүлэн хийсэн бол клипийг OX animation болон Blackeyes студиэр хийлгэсэн байна.

Дуучин Заяа “Эхнэр маань зөрүүд хүн л дээ. Тийм болохоор өхөөрдөөд “Зөрүүдхэн минь” гэж дуугаа нэрлэсэн” гэлээ.

Тэрбээр “Монголд залуу гэр бүлийн дунд салалт их байна. Тиймээс  түүний эсрэг юу хийж болох вэ гэж бид хоёр бодсон. Бид цаашдаа олон зүйл хийхээр төлөвлөж байна. Дараагийн уран бүтээл болох нэгэн уянгын дууныхаа клипэнд эхнэртэйгээ хамт тоглосон.  2019 ондоо залуу хосууддаа аль болох үлгэр жишээ байх, чаддаг зүйлээрээ туслах, нийгэмдээ байр сууриа зөвөөр харуулах тал дээр олон зүйл хийхээр төлөвлөж байна.” гэлээ.

Энэхүү дууны клипээр гэргий Одзаяагийн бодол төсөөллийг харуулах бөгөөд найруулагчийн зүгээс түүнийг өөр өнцгөөс харуулахыг хичээжээ.

Мэдээ уншаад таалагдсан бол Like дарна уу. Танд баярлалаа
Сайт таалагдаж байвал Like дарна уу. Танд баярлалаа
Сэтгэгдэл
АНХААРУУЛГА : Уншигчдын бичсэн сэтгэгдэлд CONTROL.MN хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 77008912 утсаар хүлээн авна
Төстэй мэдээ
Шинэ мэдээ
Санал асуулга
ИРЭХ СОНГУУЛЬД ТА АЛЬ НАМД САНАЛАА ӨГӨХ ВЭ?