"КИБЕР СҮЛЖЭЭ" БҮТЭЭЛ ТУН УДАХГҮЙ СУРАГЧДЫН АМРАЛТААР ГАРНА

2018-12-08  

Засгийн газраас хүүхдийн уран бүтээлийг дэмжих тухай тогтоол гарсны дагуу жил бүр тодорхой чиглэлүүдэд дэмжлэг үзүүлэх зорилтот ажил зохион байгуулж ирсэн.

Тэгвэл өнгөрсөн жил засгийн газраас хүүхдэд зориулсан тайз дэлгэцийн уран бүтээлийн зохиолын уралдаан зарласан. Энэ уралдаанд нийгэмд тулгамдсан олон асуудлыг хөндсөн маш олон зохиол бүтээл ирсэн. Тэдгээрийн дундаас цаг үе нийгмийн хурцадмал асуудал болж буй цахим орчны хяналтгүй, замбараагүй хэрэглээний эцсийн хохирол, хохирогч хэн болохыг, цахим орчинд үйлдэгдэж болох гэмт хэргээс урьдчилан сэргийлэх сэдвийг хөндсөн Т.Номин-Эрдэнийн “Кибер Сүлжээ” зохиол шалгарсан. 

.

БСШУС сайдын тушаалаар байгуулагдсан орон тооны бус мэргэжлийн бүрэлдэхүүн зохиол болон уран бүтээлийн төслийн багийг 2018 оны 2-р улиралд хүүхдэд зориулсан уран бүтээлийн төслийн баг шалгаруулах тендер зарлахад нийтдээ 8 мэргэжлийн байгууллага материалаа өгснөөс ТВ6 уран бүтээлийн нэгдлийн багийн материал шалгарч албан ёсны гэрээ байгуулан ажиллажээ. 

Тэгвэл тус зохиол нь хүүхдэд зориулсан бүрэн хэмжээний кино болон бүтээгдэж үзэгчдийн хүртээл болж кино театр нээлтээ хийлээ. Хүүхдэд зориулсан энэхүү уран бүтээлийн санаачлагчаар Засгийн газрын хэрэгжүүлэгч агентлаг Соёл урлагийн газар, ТВ6, Артмон фильм тус тус хамтран ажиллаж тус киног бүтээсэн байна.

Киноны гол дүрүүдэд МУГЖ Г.Золбоот, МУГЖ Ж.Оюундарь, С.Өлзийхүү нар тоглож эцэг эхийн сайхан дүрийг харуулсан бол гол дүрийн жүжигчид болох Б.Чингүн, Э.Намуунаа, Б.Эрдэмсайхан, И.Төмөрхуяг нар өсвөр үеийн гэгээлэг гэнэн томоогүй насыг үеийнхэндээ ухааруулахаар чадварлаг бүтээсэн байна.

Энэхүү кино нь удахгүй эхлэх сурагчдын амралтаар бүх телевизүүдээр цацагдаж эхлэх аж. Мөн хөдөө орон нутгийн хүүхэд багачуудад хүрэх юм байна.

“Кибер Сүлжээ” киног гэр бүлээрээ, анги хамт олноороо үзэж цахим гэмт хэргээс үр хүүхдээ хамгаалах, тэдэнд тавих хяналт сайжруулах зэрэг олон санааг тусгасан уран бүтээл болсон байна.

Манай улсын тухайд хүүхэд үзэх контент цөөн байгаа учраас гэмт үйлдлийн золиос болох эрсдэл их байгаа нь үнэн. Тиймээс энэ байдлаас хүүхдүүдээ хэрхэн хамгаалах вэ ? цаашид юу хийж чадах вэ ? гэдгийг томчууд бид алхам тутамдаа анхаарах цаг нэгэнт болжээ. Цаашид цахим орчны зохистой хэрэглээг уриалсан бүтэн жилийн аяныг 2019 оны 1-р сараас эхлээд зарлахаар болоод байна.

 

 

 

Ц.ТЭГШБУЯН

Мэдээ уншаад таалагдсан бол Like дарна уу. Танд баярлалаа
Сайт таалагдаж байвал Like дарна уу. Танд баярлалаа
Сэтгэгдэл
АНХААРУУЛГА : Уншигчдын бичсэн сэтгэгдэлд CONTROL.MN хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 77008912 утсаар хүлээн авна
Төстэй мэдээ
Шинэ мэдээ
Санал асуулга
ИРЭХ СОНГУУЛЬД ТА АЛЬ НАМД САНАЛАА ӨГӨХ ВЭ?