Хүүхдийн зохиолын төрөлд: Зохиолч Данигайн Давааням " Илжигний уралдаан" бүтээлээр
Орчуулгын зохиолын төрөлд: Ариунболд " Эмсгүй эрчүүд" бүтээлээр
Шүүмж судлалын төрөлд: Судлаач Батсайхан " Театрын хил хязгаарыг давахуй" бүтээлээр.
Баримтат бүтээл, хошин шогийн бүтээлийн төрөлд:
Яруу найрагч Б.Хүрэлбаатар " Уулс давсан харгуй" бүтээлээр
Үргэлжилсэн хэмжээний богино хэмжээний төрөлд: Зохиолч Баянсан " Харанхуй хутга" бүтээлээрээр
УИХ-ын гишүүн асан Буд шагналыг гардуулахдаа хурдан удмын унагаар давхар байллаа.
Үргэлжилсэн үгийн төрөлд: Зохиолч Сүхдорж " Өндөр хөхийн унага" бүтээлээр
Жүжиг кино бүтээлийн төрөлд; Зохиолч Батцэцэг " Тусгаар тогтнолын товчоон" бүтээлээр
Зохиогч хүндэтгэх шалтгаанаар ирж чадаагүй тул шагналыг Жүжиг киноны төрлийн зөвлөлийн тэргүүн Чинзориг хүлээн авав.
Утга зохиолын дээд шагнал болох "Алтан -өд" шагналыг гардуулах ёслолын хүндэтгэлийг Гадаад Харилцааны Яамны Соёмбо танхимд МЗЭ-ийн УЗ-ийн дарга До.Цэнджав нээж үг хэлсэн.
Рок дуучин Д.Жаргалсайхан зохиолчдын оны шагналыг хүртлээ.
Шагналыг яруу найрагч, "Утга зохиол" сонины эрхлэгч А.Баяржаргал гардуулав.
-Жаргалсайхан бол зөвхөн дуучин биш. 100 гаруй дууны шүлэг туурвисан. Түүнээс олон арван шүлэг нь Монголын яруу найргийн сан хөмрөгийг баяжуулсан. Олон сайхан дуу болон Монголын урлагийн ертөнцөд жигүүр дэлгэн нисэж байна гэж Баяржаргал онцоллоо.
Ц.ХИШГЭЭ
Мэдээ уншаад таалагдсан бол Like дарна уу. Танд баярлалаа
Сайт таалагдаж байвал Like дарна уу. Танд баярлалаа
АНХААРУУЛГА : Уншигчдын бичсэн сэтгэгдэлд CONTROL.MN хариуцлага хүлээхгүй болно.
ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү.
Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.
Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 77008912 утсаар хүлээн авна