МАКАОД ХУЛГАЙ ХИЙСЭН МОНГОЛЧУУДЫГ БАРИВЧИЛЖЭЭ

2016-04-13  

Макаогийн цагдаа нар хүнсний дэлгүүрээс алдагдсан гар утасны мөрдлөг хийх явцдаа тус улсад бүлэглэн хулгай хийдэг Монголчуудыг илрүүлжээ. Энэ сарын 6-нд нэгэн дэлгүүрийн худалдагч гар утсаа хайгаад олоогүй тул цагдаад мэдэгдсэн байна. Цагдаа нар тэр дор нь хяналтын камерын бичлэгийг шалгахад 30 орчим насны хоёр Монгол залуу хулгайлсан болох нь тогтоогджээ.

Түүнчлэн тэдний амьдарч байгаа байранд өөр дөрвөн эмэгтэй амьдарч байсан нь бүгд Монголчууд байсан аж. Тэдний байрнаас хулгайлагдсан их хэмжээний хувцас, үнэт эдлэл, хаалганы дохиоллыг нэвтэрдэг хамгаалалттай цүнх зэргийг илрүүлжээ.

 

 

А.САЯН

Мэдээ уншаад таалагдсан бол Like дарна уу. Танд баярлалаа
Сайт таалагдаж байвал Like дарна уу. Танд баярлалаа
Сэтгэгдэл
АНХААРУУЛГА : Уншигчдын бичсэн сэтгэгдэлд CONTROL.MN хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 77008912 утсаар хүлээн авна
Төстэй мэдээ
Шинэ мэдээ
Санал асуулга
ТА СЭТГЭЛ ЗҮЙН ОНЛАЙН СУРГАЛТАНД ХАМРАГДАХ ХҮСЭЛТЭЙ БАЙНА УУ ?