3 ХҮН ТУТМЫН 1 НЬ СҮРЬЕЭГИЙН ХАЛДВАР АВСАН БАЙДАГ

2019-03-22  

Сүрьеэ нь сүрьеэгийн савханцар хэмээх нянгаар үүсгэгддэг хүнээс хүнд амьсгалын замаар халдварладаг архаг явцтай нийгмийн халдварт өвчин юм. 

Сүрьеэ нь ихэвчлэн уушгины хатгалгаа үүсгэдэг ч заримдаа тунгалагийн булчирхай, уушигны гялтан хальс, яс, тархи, бөөр гэх мэт биеийн бусад эрхтэнд нөлөөлж болно.

Өвчний шинж тэмдэг ихэвчлэн халдвар авснаас урт хугацааны (сар эсвэл жил) дараа илэрдэг. Бага насны хүүхэд болон сул дархлаатай хүмүүст өвчний явц илүү хурдан байж, маш ноцтой байдал үүсч болно.

Халдвартай хэлбэрийн сүрьеэтэй өвчтөн ярих, ханиах, найтаах, дуулах үед сүрьеэгийн нян агаарт цацагдаж эрүүл хүнд халдвар тараана. Халдвартай хэлбэрийн сүрьеэтэй нэг хүн жилд 10-15 хүнд тараадаг. Сүрьеэг эмчлэхгүй бол бактери нь тархаж бусад эд эрхтэнг тогтолцоог гэмтээдэг.

Бага насны хүүхэд болон сул дархлаатай хүмүүс сүрьеэгээр хүнд өвчлөх эрсдэл тун өндөр.

Сүрьеэг эрт илрүүлж эмчилгээгээ тогтмол хийлгэснээр бүрэн эдгэрэх боломжтой. Өвчний шинж тэмдэг нь жин буурах, удаан хугацаагаар ханиалгах, шөнө хөлөрч халуурдаг.

Сүрьеэгийн бактери биеийн хаана байгаагаас хамаарч шинж тэмдэг өөр өөр байна. Амьсгалын замд суусан сүрьеэ ихэвчлэн удаан хугацааны ханиалгын шалтгаан болдог. Иймээс иргэн та эдгээр шинж тэмдэг илэрвэл яаралтай эмчид хандана уу!

 

 

З.НУРЖАН

 

Мэдээ уншаад таалагдсан бол Like дарна уу. Танд баярлалаа
Сайт таалагдаж байвал Like дарна уу. Танд баярлалаа
Сэтгэгдэл
АНХААРУУЛГА : Уншигчдын бичсэн сэтгэгдэлд CONTROL.MN хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 77008912 утсаар хүлээн авна
Төстэй мэдээ
Д.ДУМБАЙ ГУАЙ БНХАУ-Д ХОРИГДОЖ БАЙГАА ОХИН С.ӨЛЗИЙОРШИХЫГ ЭХ ОРОНДОО ИРҮҮЛЭХИЙГ ХҮСЧ БАЙНА
СИТИ ИХ СУРГУУЛЬ “БИДНИЙ СОЁЛ- ХОТЫН СОЁЛ” ӨДӨРЛӨГИЙГ ЦААШИД ДҮҮРГҮҮДТЭЙ ХАМТАРЧ ХИЙНЭ
“АСПАЙР МАЙНИНГ” ХХК-ИЙН ТӨМӨР ЗАМ, АВТО ЗАМЫГ ЭСЭРГҮҮЦСЭН ХӨВСГӨЛЧҮҮД СҮХБААТАРЫН ТАЛБАЙД ЖАГСАВ
КАПИТАЛ БАНК БАЙРНЫ ГЭРЧИЛГЭЭГҮЙ БАЙРАНД ЗОХИОМЛООР ЗЭЭЛ ОЛГОН ИРГЭДИЙГ ХОХИРООСОН БАЙНА
“ХАВДРЫН ЭСРЭГ ҮНДЭСНИЙ АЯН-2019” ХАН-УУЛ ДҮҮРЭГТ НЭЭЛТЭЭ ХИЙЛЭЭ
“АВТОМАТ РОБОТ-2019” ТЭМЦЭЭНИЙГ “ТЭСО” ХХК ИВЭЭН ТЭТГЭЖ, ИРЭЭДҮЙН ИНЖЕНЕРҮҮДЭЭ ДЭМЖЛЭЭ
40-Р СУРГУУЛИЙН 50 ЖИЛИЙН ОЙН АРГА ХЭМЖЭЭ АМЖИЛТТАЙ ҮРГЭЛЖИЛЖ БАЙНА
СҮМБЭР СУМЫНХАН ДАВХЦАЛТАЙ ТАЛБАЙН АСУУДЛАА ШИЙДЭХЭЭР АМГТГ-Т ХАНДСАН Ч ШИЙДЭЖ ӨГӨХГҮЙ БАЙНА
МОНГОЛЫН СУМО БӨХИЙН ХОЛБООНЫ 25 ЖИЛИЙН ОЙГ ӨРГӨН ТЭМДЭГЛЭЖ БАЙНА
Д.ЖИГЖИДНЯМАА : ЭНЭ АСУУДЛААС БОЛЖ АЖЛААС ЧӨЛӨӨЛӨГДӨХ ӨРГӨДЛӨӨ ӨГӨХГҮЙ
Шинэ мэдээ
Санал асуулга
БУРУУ ТАЛДАА ЖОЛООНЫ ХҮРДТЭЙ МАШИНЫГ ХОРИГЛОХЫГ ТА ДЭМЖИХ ҮҮ ?