Нэг орой, нэг цаг мөчид, 3 км-ийн зайд автын хоёр том осол гарч, Баянзүрх дүүргийн цагдаагийн бүрэлдэхүүн яаралтай дуудлага авсан байна. Портер машин, Приус-20 -той хүчтэй мөргөлдсөн осол тус дүүргийн аюулгүйн тойргийн цаахна, Сансар худалдааны төвийн өмнөхөн болсон. Аль аль машин хурдтай явсан учир гэмтэл их авснаас гадна, жолооч, зорчигч нар нь ч бэртэл авч Гэмтлийн эмнэлэгт хүргэгдсэн байна. Тэгвэл хоёр дахь осол нь Амгалан өртөөний ойролцоо гарч, хурдтай явсан суудлын тэрэг зам хөндлөн гарч явсан иргэний амь насыг хөнөөсөн байна.
БЗД-ийн Чулуун овоо, Хууль сахиулах их сургууль, Амгалан мөн БЗД-ийн товчоо хүрэх эдгээр газруудад осол аваар гарч байгаагийн шалтгаанууд нь үргэлжилсэн цагаан шугам давж эргэх, гэрэл дохио зөрчих, хурд хэтрүүлснээс болж гарч байна. Эдгээр замуудад хяналт сул байгаагаас осол ихээр гарч байгаа тул ТЦА-аас дээрх замуудад анхаарлаа хандуулах шаардлагатай байгааг дээрх ослууд харуулж байна.
С.ШИНЭСАР