ЭНХИЙН БӨМБӨГДӨЛТ

2016-04-22  

Хавар цаг болж мод гөлөглөн, газар дэлхий ногоон өнгийн дээлээ өмсөж эхлэхийн хажуугаар гол нуур гэсэж, голын цөн түрдэг жамтай билээ.

Харин ОХУ-ын Вологодск мужийн Великий Устюг болон Краснавино хотуудын хувьд байдал хүндхэн байна. Эдгээр хотын хажуугаар урсдаг "Сухона" голын мөс нэг газар хэт их хуралдаж, голын усыг 40 км урт боож бөглөсөн тул усны түвшин хоногт 15-50 см-аар эрчимтэй нэмэгдэж байгаа юм байна. Үүний улмаас их хэмжээний газар нутаг үер усанд автаж, байдал хүндэрсэн тул "Онц байдлын яам"-ны алба хаагчид орон нутгийн иргэдийг нүүлгэн шилжүүлэх, тусламж үзүүлэх ажиллагааг эхлүүлээд байна. 

Ер нь байгалийн гамшиг, газар хөдлөлт, үер, хар салхи, далайн шуурга зэрэг их хэмжээний газар нутгийг хамарсан эвдрэл сүйрлийн дараа сэргээн босгох болон энгийн иргэдэд тусламж үзүүлэх, түр хугацааны байр, сууц барих, хүнс ус, дулаан хувцсаар хангах ажиллагаанд цэргийн хүчийг дайчлан оролцуулдаг тохиолдол цөөнгүй бий.

Тухайлбал 2013 оны 8 дугаар сарын 18-нд ОХУ-ын Алс дорнодын Амур мөрөн их хэмжээгээр үерлэн онц байдал үүсэхэд иргэдийг аюулгүй газар нүүлгэн шилжүүлэх, сэргээн босгох ажиллагаанд БХЯ дэмжлэг, туслалцаа үзүүлж оролцсон байдаг. Тэрхүү хүмүүнлэгийн ажиллагаанд оросын 4500 цэргийн алба хаагчид, 630 нэгж техник хэрэгсэл, 40 нэгж нисэх онгоц, нисдэг тэргийг татан оролцуулж байв. Энд ихэвчлэн инженерийн техник, хэрэгслүүд түүний дотор усанд хөвөгч гүүр, катер болон бусад техникүүд багтаж байв.

Ийм тохиолдол аль улс оронд байдаг зүйл юм. Харин хүмүүнлэгийн ажиллагаанд байлдааны хүнд бөмбөгдөгч онгоц ашиглан, жинхэнэ бөмбөгөөр бөмбөгдөж байсан тохиолдол ховор болов уу. 

 

 

Р. ЭНХБОЛД

Мэдээ уншаад таалагдсан бол Like дарна уу. Танд баярлалаа
Сайт таалагдаж байвал Like дарна уу. Танд баярлалаа
Сэтгэгдэл
АНХААРУУЛГА : Уншигчдын бичсэн сэтгэгдэлд CONTROL.MN хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 77008912 утсаар хүлээн авна
Пэрэнлэй:Ийм арга хэмжээ авахаас яах вэ 2016-04-22
Төстэй мэдээ
Шинэ мэдээ
Санал асуулга
ТА СЭТГЭЛ ЗҮЙН ОНЛАЙН СУРГАЛТАНД ХАМРАГДАХ ХҮСЭЛТЭЙ БАЙНА УУ ?