ШИНЭ ДАРГА ДУУЧИН Ч.БАТ-ЭРДЭНЭ

2019-12-10  

Нийслэлийн Соёл, урлагийн газрын даргаар дуучин Ч.Бат-Эрдэнийг 2019 оны арваннэгдүгээр сарын 21-ний өдөр томилжээ. Тэрбээр тухайн өдрөө ажлаа хүлээн авсан байна.Нийтийн дууны төлөөлөгчдийн нэг Ч.Бат-Эрдэнийн намтраас сонирхуулбал, тэрбээр СУИС-ийг төгссөнөөс гадна Удирдлагын академид магистр, докторын зэрэг хамгаалж, Ирланд улсад менежментийн чиглэлээр хоёр жил сурчээ.

Ажилласан туршлагын хувьд, чөлөөт уран бүтээлчээр ажиллаж байгаад

  • 2006-2009 онд Нийтийн дуучдын нэгдсэн холбооны тэргүүн
  • 2009-2010 онд Яруу найраг, хөгжмийн зохиол, дуучны эрхийг хамгаалах Монголын үндэсний нийгэмлэгийн ерөнхийлөгч
  • 2014 онд Соёлын дээд сургуулийн захирал
  • 2014-2017 онд СУИС-ийн дэд захирал
  • 2017 оноос СУИС-ийн Бүжгийн урлагийн сургуулийн захирлаар ажиллаж байгаад ийнхүү нийслэлийн Соёл, урлагийн газрын даргаар томилогдсон байна.

 

 

Т.Хуншагай

Мэдээ уншаад таалагдсан бол Like дарна уу. Танд баярлалаа
Сайт таалагдаж байвал Like дарна уу. Танд баярлалаа
Сэтгэгдэл
АНХААРУУЛГА : Уншигчдын бичсэн сэтгэгдэлд CONTROL.MN хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 77008912 утсаар хүлээн авна
Төстэй мэдээ
Шинэ мэдээ
Санал асуулга
ИРЭХ СОНГУУЛЬД ТА АЛЬ НАМД САНАЛАА ӨГӨХ ВЭ?