“ХӨМӨРГӨН ГУРВАЛЖИН” БҮЖГЭН ЖҮЖГИЙГ ЮНЕСКО-ГИЙН ТАЙЗНАА

2019-12-13  

ЮНЕСКО-гийн Монголын үндэсний комисс БСШУСЯ, ГХЯ, СУИС-тай хамтран “Хөмөргөн гурвалжин” төслийг хэрэгжүүлж байгаа билээ. “Хөмөргөн гурвалжин” бүжгэн жүжгийг Франц улсын нийслэл Парис хотноо байрлах ЮНЕСКО-гийн тайзнаа толилуулсан байна. Уг жүжиг нь 2016 онд СУИС-ийн багш, оюутны судалгаанд суурилж бүтээсэн этно бүжгэн жүжиг юм. “Ардын урлаг, бүжиг судлалын профессорын баг”-ийн ахлагч, тэргүүлэх профессор С.Дулам Дундговь аймгийн Өлзийт сумын Дэл уулан дахь хүрлийн үеийн дөрвөлжин булшны ханан хадны ирмэг дагуулан сийлсэн “32 хүнт” хэмээх хадны зургийн нэгэн мөчлөгийг эртний харын  бөөг оршуулах зан үйлийн бүжиг хэмээн тайлан тайлбарлаж, цомнолыг бичин, МУГЖ Д.Энхгэрэл найруулан дэглэж, Д.Ариунболд хөгжмийг бичиж, зураач Б.Нямхүү тайзны заслыг хийсэн байна.

Мөн Б.Нандин-Эрдэнэ медиа дүрслэлийг амилуулж, СУИС-ийн бүжгийн сургуулийн оюутнууд дүр бүтээсэн бүжгэн жүжиг ийнхүү дэлхийд танигдах урилга авчээ. Энэ бүжгэн жүжгийг бүтээхдээ археологийн дурсгал, угсаатны зүйн эх хэрэглэхүүнээс олж тогтоосон зүйлсийг  бүжгийн урлагийн орчин цагийн контент болгон хувиргасан инновацын чанартай бүтээл юм гэж зохиогч, доктор С.Дулам онцолсон ажээ.

 

Т.Хуншагай

 

 

Мэдээ уншаад таалагдсан бол Like дарна уу. Танд баярлалаа
Сайт таалагдаж байвал Like дарна уу. Танд баярлалаа
Сэтгэгдэл
АНХААРУУЛГА : Уншигчдын бичсэн сэтгэгдэлд CONTROL.MN хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 77008912 утсаар хүлээн авна
Төстэй мэдээ
Шинэ мэдээ
Санал асуулга
ИРЭХ СОНГУУЛЬД ТА АЛЬ НАМД САНАЛАА ӨГӨХ ВЭ?