ТӨРИЙН ШАГНАЛТ ЗОХИОЛЧ Д.НОРОВ "УТГЫН ЧИМЭГ-2019" НААДМЫН ТЭРГҮҮН БОЛОВ

2020-01-10  

Монгол Улсын Соёлын гавьяат зүтгэлтэн, "Утгын чимэг" наадмын хошой тэргүүн шагналт Д.Намсрайгийн нэрэмжит "Утгын чимэг-2019" богино өгүүллэгийн наадам болж өндөрлөлөө. Тус наадамд 65 өгүүллэг ирснээс хоёрын даваанд 10 өгүүллэг шигшигдэн үлдсэн. Ингээд тэргүүн байрт Төрийн шагналт зохиолч Далхаагийн Норовын "Хэрээний нулимс" өгүүллэг, дэд байрт МЗЭ-ийн шагналт зохиолч, яруу найрагч Пүрэвхүүгийн Батхуягийн "Цаггүй газар" өгүүллэг, гуравт Соёрхын Пүрэвсүрэнгийн "Аав, хүү хоёр" өгүүллэг тус тус шалгарлаа. Хоёрын давааны шилмэл өгүүллэгүүдийг Ардын жүжигчин Г.Равдан тэргүүт жүжигчид, уран уншигчид үзэгчдийн нүдэнд харагдаж, гарт баригдтал уран уншив. Энэ жилийн наадмын нэг онцлог нь тэргүүний  уран уншигчийг шалгаруулсан явдал бөгөөд  "Утгын чимэг-2019" наадмын "Шилдэг уран уншигч"-аар Соёлын тэргүүний ажилтан А.Даваа тодорлоо. 

 

 

Т.Хуншагай

Мэдээ уншаад таалагдсан бол Like дарна уу. Танд баярлалаа
Сайт таалагдаж байвал Like дарна уу. Танд баярлалаа
Сэтгэгдэл
АНХААРУУЛГА : Уншигчдын бичсэн сэтгэгдэлд CONTROL.MN хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 77008912 утсаар хүлээн авна
Төстэй мэдээ
Шинэ мэдээ
Санал асуулга
ТАНД ЭНЭ ЖИЛИЙН УИХ-Н СОНГУУЛЬ ЧУХАЛ УУ?