“ОСКАР”-ЫН ШАГНАЛД НЭР ДЭВШИГЧИД

2020-01-14  

“Оскар”-ын шагнал гардуулах 92 дахь удаагийн ёслол хоёрдугаар сарын 9-нд Лос-Анжелес хотод болох бөгөөд  Америкийн кино урлагийн академи “Оскар”-ын шагналд нэр дэвшигчдийг зарлалаа. “Шилдэг кино” төрөлд “Ирланд эр”, “Ford Ferrari-гийн эсрэг”, “Жокер”, “Жожо туулай”, “Бяцхан эмэгтэйчүүд”, “Гэрлэлтийн түүх”, “1917”, “Холливудад нэгэн удаа” болон “Шимэгч” кино өрсөлдөнө. Найруулагч Квентин Тарантино /“Холливудад нэгэн удаа”/, Мартин Скорсезе /“Ирланд эр”/, Тодд Филлипс /“Жокер”/, Сэм Мендес /“1917”/  болон Пон Жун Хо /“Шимэгч”/ нар “Шилдэг найруулагч” шагналд нэр дэвшжээ. Түүнчлэн  “Шилдэг эрэгтэй жүжигчин” шагналд Антонио Бандерас /“Өвдөлт ба алдар суу”/, Леонардо Ди Каприо /”Холливудад нэгэн удаа”/, Хоакин Феникс /“Жокер”/, Адам Драйвер /“Гэрлэлтийн түүх”/, Жонатан Прайс /“Хоёр аав”/ нар нэр дэвшжээ. Тэгвэл “Шилдэг эмэгтэй жүжигчин” шагналын төлөө Скарлетт Йоханссон /“Гэрлэлтийн түүх”/, Синтия Эриво /“Гарриет”/, Сирша Ронан /“Бяцхан эмэгтэйчүүд”/, Шарлиз Терон /“Дуулиан шуугиан”/, Рене Зеллвегер /“Жуди”/ нар өрсөлдөнө.  

 

 

Ж.Сүх

Мэдээ уншаад таалагдсан бол Like дарна уу. Танд баярлалаа
Сайт таалагдаж байвал Like дарна уу. Танд баярлалаа
Сэтгэгдэл
АНХААРУУЛГА : Уншигчдын бичсэн сэтгэгдэлд CONTROL.MN хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 77008912 утсаар хүлээн авна
Төстэй мэдээ
Шинэ мэдээ
Санал асуулга
УИХ-ЫН ЭЭЛЖИТ СОНГУУЛИЙГ ХОЙШЛУУЛАХ НЬ ЗӨВ ҮҮ?