“THE HU” ХАМТЛАГ ЕВРОП ТИВИЙГ ЗОРЬЛОО

2020-01-14  

Дэлхий дахинд Монгол Улсаа урлаг, соёлоор таниулан сурталчилж буй “The Hu” хамтлаг дэлхийд гарч, өнгөрөгч 2019 онд Европыг байлдан дагуулсан. Тэд нийтдээ 13 оронд 23 тоглолтоо хийсэн бол Хойд Америкийн нутгаар 90 хоногийн турш аялан, 56 хотоор 60 гаруй тоглолтыг хийсэн. Хамтлагийнхан АНУ-д байхдаа дөрвөн дуугаа клипжүүлж, гурван дуу шинээр бичүүлсэн байна. Харин энэ удаад  2020 оны аялан тоглолтоо Европ тивээс эхлүүлэхээр төлөвлөөд байна. Тэдний эхний тоглолт энэ сарын 15-нд ХБНГУ-ын Хамбург хотоос эхэлнэ. Түүнчлэн "The Hu" хамтлагийн энэ удаагийн аялан тоглолтод хамтлагийн продюсер, Монгол Улсын гавьяат жүжигчин Б.Дашдондог явахгүй, хамтлагийнхан ирэх долдугаар сарын 18-н хүртэл Европын улсууд, Их Британи, Хойд, Өмнөд Америк, Австрали, Шинэ Зеланд, Азийн орнуудаар нийтдээ 55 тоглолт хийх товоо зарлаад байгаа ажээ.

 

 

Т.Хуншагай

Мэдээ уншаад таалагдсан бол Like дарна уу. Танд баярлалаа
Сайт таалагдаж байвал Like дарна уу. Танд баярлалаа
Сэтгэгдэл
АНХААРУУЛГА : Уншигчдын бичсэн сэтгэгдэлд CONTROL.MN хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 77008912 утсаар хүлээн авна
Төстэй мэдээ
Шинэ мэдээ
Санал асуулга
ТАНД ЭНЭ ЖИЛИЙН УИХ-Н СОНГУУЛЬ ШУДАРГА БОЛСОН ГЭЖ БОДОЖ БАЙНА УУ?