ОХУ дахь Монголын оюутны холбоо, Санкт-Петербург хотын цэргийн академид суралцаж буй оюутнууд, хүмүүнлэгийн чиглэлээр идэвхтэй үйл ажиллагаа явуулдаг 80&80 холбоо хамтран улаанбурхан өвчнөөр шаналж байгаа бяцхан багачуудынхаа өвчнийг анагаахаар тоног төхөөрөмжүүдийг явуулсан байна.
Үүнд : "Хүчилтөрөгч-өтгөрүүлэгч" аппарат 4 ширхэг, тарианы памп 2 ширхэг, пульсоксиметр 6 ширхэг, ЭДВ катетер тоног төхөөрөмж 20 ширхэг гэхчлэн багаж тоног төхөөрөмжүүд багтаж байгаа ажээ. Тэдний илгээсэн аппаратыг БХЯ, ЗХЖШ-аас хүлээн авч ХӨСҮТ-д хүлээлгэн өгсөн байна.
А.САЯН