“Grammy” наадмын 62 удаагийн шагнал гардуулах ёслолын ажиллагаа эхэллээ. Энэ удаагийн наадмын шагналуудын гол нэр дэвшигчдэд Билли Айлиш, Лиззо, Лил Нас Икс нар багтаж байгаа бол Камила Кабелло, Аэросмит, Ариана Гранде нар уран бүтээлээ толилуулна. “Grammy-2020” наадмын улаан хивсний ёслолд зориулан олны танил эрхмүүд хэрхэн гоёж ирснийг “AP” агентлаг онцолжээ.
Энэ оны наадмын томоохон шагналуудад нэр дэвшсэн Лиззо “Versace” брэндийн үслэг эдлэлийн оруулгатай даашинзаар гоёжээ
“Thank U, Next” цомгоороо “Шилдэг цомог” шагналд нэр дэвшиж буй Ариана Гранде Италийн загвар зохион бүтээгч Жамбаттиста Валлигийн гоёмсог даашинзаар гангарчээ
“Шилдэг цомог” шагналын өөр нэгэн нэр дэвшигч Лана Дел Рэй гялтганасан мөнгөлөг даашинзаар гоёжээ
Өнгөрсөн онд хит болсон “Someone You Loved” дууны эзэн, Шотландын дуучин Луис Капалди
Кантри-рэп урсгалын “Old Town Road” дуугаараа томоохон шагналуудад нэр дэвшсэн Рэпер Лил Нас Икс ягаан өнгийн арьсан хослол өмсжээ.
Дөрвөн “том” шагналд нэр дэвшсэн залуу дуучин Билли Айлиш ногоон өнгийг сонгожээ.
БНСУ-ын “BTS” хамтлагийн гишүүд улаан хивсний ёслолд костюм болон хүрэм өмсөж иржээ