Д.БАТСАЙХАН:НУТАГ ОРНОО ХӨГЖҮҮЛЭХ НЬ ХУВЬ ХҮНИЙГ ХӨГЖҮҮЛЭХЭЭС ЭХЭЛДЭГ

2020-02-10  

Контрол онлайн телевизээс бэлтгэн хүргэдэг комментатор нэвтрүүлгийн ээлжит дугаарт Завхан аймгийн засаг дарга Д.Батсайхан оролцсон билээ. Ингээд нэвтрүүлгийн оролцогчийн ярилцлагаас ишлэн хүргэж байна.

  1. Завхан аймаг нь 90 жилийн түүхэнд  26 км замтай байсан бол. Сүүлийн гурван жилийн хугацаанд 335 хатуу хучилттай зам баригдсан. Ирэх онд 50 км хатуу хучилттай зам барьж дуусгана.
  2. Сүүлийн гурван жилд  сургууль цэцэрлэгийн нийт  25 барилга шинээр ашиглалтанд орсон.
  3. Завхан аймагт ус цэвэршүүлэх төхөөрөмж суурилуулсан. Уг төхөөрөмж бохир усыг 95 хувь цэвэршүүлж гадаа талбайн мод бутыг услах боломжтой болсон.
  4. Төрийн албан хаагч бол иргэндээ үйлчлэх үйлчилгээний байгууллага. Төр бол үйлчилгээний байгууллага юм. Тиймээс иргэн төвтэй төр бүхий аймаг гэсэн зорилтын хүрээнд ажиллаж байна.
  5. 2019 онд  иргэдээ сонсох аяныг 3 удаа зохион байгуулж 50 мянга гаруй иргэдийн саналыг хүлээн авж шийдвэрлэсэн. Ард иргэдээ сонсох анхдугаар аяныг 2016 онд зохион байгуулж байсан.
  6. Завхан аймгийн тухайд төрийн албан хаагчдын хийсэн ажилд хариуцсан дарга гэхээсээ илүүтэй ард иргэд дүгнэлт тавьдаг. Ард иргэдээс хангалтгүй үнэлгээ авсан албан хаагчдад сахилгын хариуцлага хүлээлгэдэг.
  7. Аливаа шийдвэр гаргаж буй хүний урд хоёр зам байдаг. Нэгдүгээрт өөрт ашигтай нийгэмд ашиггүй. Хоёрдугаарт өөрт ашиггүй нийгэмд ашигтай. Ихэнх хүмүүс өөрт ашигтай өрөөлд ашиггүй замыг сонгож байгаа нь энэ бол авлигал.
  8. Би сайн хүн байхыг эрмэлздэг. Нутаг орноо хөгжүүлэх нь хувь хүнийг хөгжүүлэхээс эхэлдэг. Тиймээс “Оюунлаг Завханчууд” хөтөлбөрийг хэрэгжүүлж эхэлсэн.
  9. Хэрэглэгч аймгаас үйлдвэрлэгч аймаг болох зорилт дэвшүүлэн ажиллаж байна. Энэхүү зорилтын хүрээнд өрх бүр үйлдвэрлэгч байхаар шийдсэн. Мөн сум бүрт нэг үйлдвэр байгуулсан. 7 сумд арьс шир боловсруулах тоног төхөөрөмжийг хүлээлгэн өгсөн.
  10. Завхан аймгийн аж үйлдвэрийн  дотоодын нийт бүтээгдэхүүн  3,2 дахин өссөн. Сарлагын сүүгээр герман технологи ашиглан бяслаг үйлдвэрлэх үйлдвэр ирэх хавар ашиглалтанд орно.

​Нэвтрүүлэг үзэх 

 

 

 

Мэдээ уншаад таалагдсан бол Like дарна уу. Танд баярлалаа
Сайт таалагдаж байвал Like дарна уу. Танд баярлалаа
Сэтгэгдэл
АНХААРУУЛГА : Уншигчдын бичсэн сэтгэгдэлд CONTROL.MN хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 77008912 утсаар хүлээн авна
Төстэй мэдээ
Шинэ мэдээ
Санал асуулга
ИРЭХ СОНГУУЛЬД ТА АЛЬ НАМД САНАЛАА ӨГӨХ ВЭ?