БЕЛЬГИД МОНГОЛ УЛСЫН ИРГЭД ЭЛЭГ НЭГТНҮҮДДЭЭ ЗОРИУЛЖ ХАНДИВ ЦУГЛУУЛЖ БАЙНА

2020-04-29  

Бельгийн хаант улсад  ажиллаж, амьдарч буй иргэд болон төрийн бус байгууллагын нэгдсэн зөвлөл хамтран “Монголчууд хамтдаа хүчтэй”  уриатай хүмүүнлэгийн аяныг өрнүүлж байна. 

Аяныг энэ оны гуравдугаар сарын 29-ээс эхлүүлсэн бөгөөд одоогоор 2.855 мянган евро буюу 8,656,000  төгрөгийн мөнгөн болон эд материалын тусламж цугларчээ. Хандиваар цугларсан мөнгөн болон эд материалын тусламжийг /бичиг баримтаа хүлээж буй/ орлогын эх үүсвэргүй, өрх толгойлсон, олон хүүхэдтэй эцэг эхчүүд, хөгжлийн бэрхшээлтэй иргэдэд олгож байна.

Хандив, тусламжийн үйл ажиллагааг Онцгой байдлын байгууллагын ахмад ажилтан, бэлтгэл ахмад С.Намжилсүрэн удирдан зохион байгуулж байгаа аж.

Эх сурвалж: ОБЕГ

Мэдээ уншаад таалагдсан бол Like дарна уу. Танд баярлалаа
Сайт таалагдаж байвал Like дарна уу. Танд баярлалаа
Сэтгэгдэл
АНХААРУУЛГА : Уншигчдын бичсэн сэтгэгдэлд CONTROL.MN хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 77008912 утсаар хүлээн авна
Төстэй мэдээ
Шинэ мэдээ
Санал асуулга
ИРЭХ СОНГУУЛЬД ТА АЛЬ НАМД САНАЛАА ӨГӨХ ВЭ?