ОКСФОРДЫН ИХ СУРГУУЛИЙН ВАКЦИН ЦАР ТАХЛЫН ЭСРЭГ ҮР ДҮНГЭЭ ҮЗҮҮЛЛЭЭ

2020-07-21  

Оксфордын их сургуулийн бүтээж буй коронавирусийн эсрэг вакцин хүний биед дархлаа үүсгэж байгаа нь туршилтаас батлагджээ.

Туршилтад оролцсон 1,077 хүний биед коронавирустэй тэмцэх эсрэг биетүүд болон T-cell гэгддэг цусны цагаан эсүүд үүссэн байна. 

Одоогоор вакцины хамгаалах чадварыг баталгаажуулахын тулд илүү олон хүнийг хамарсан туршилт явуулах ажээ. Их Британийн засгийн газар Оксфордын их сургуульд 100 сая тун вакцин урьдчилж захиалаад байгаа юм.

ChAdOx1 nCov-19 гэж нэрлэгдсэн уг вакциныг маш хурдтай бүтээж байна. 

Шимпанзе бичийг өвчлүүлдэг ердийн ханиадны вирусийг генетикийн инженерчлэлийн арга хэрэглэн өөрчлөх замаар вакциныг бүтээжээ. Коронавирустэй адил ажиллагаатай ч аюулгүй уг вирусийг хүний биед халдаасны дараа дархлааны систем хэрхэн тэмцэх аргад “суралцдаг” байна.

Туршилтад оролцсон хүмүүсийн 90 хувьд нэг тун вакцин тариулсны дараа дархлаа тогтож байсан бол ердөө 10 хүн хоёр тунгийн дараа дархлаатай болжээ.

Туршилтад орсон иргэдийн 70 хувьд нь халуурах, толгой өвдөх үзэгдэл илэрчээ. Халууныг парацетамолоор дарж болно гэж судлаачид үзэж байна. Гэсэн хэдий ч энэхүү вакцин нь  хүний биед сөрөг нөлөө тун бага юм.

Дараагийн шатны туршилтыг Британид зохион байгуулж, 10,000 гаруй хүнийг оролцуулах юм. Гэвч Британи улсад сүүлийн үед коронавирусийн тархалт буурч байгаа тул вакцины үр дүнг хангалттай харж чадахгүй байх магадлалтай гэж үзэн тархалт өндөр байгаа АНУ-д 30,000, Бразилд 5,000, Өмнөд Африк  2,000 хүнийг нэмж хамруулахаар төлөвлөжээ. 

Энэхүү өргөн хүрээний туршилтын үр дүн 2020 онд багтаж гарах юм. Цар тахалтай тэргүүн эгнээнд тэмцэж буй эмнэлгийн ажилтнуудыг хамруулах төлөвтэй байгаа ажээ. Оксфордын их сургуулиас гадна АНУ, Хятадад бүтээгдэж байгаа вакцинууд мөн үр дүнтэй нь харагдаж эхэлсэн байна.

“Бид өөрсдийн гарган авсан вакциныг “COVID-19” цар тахлын эсрэг үр дүнтэй гэдгийг батлах хүртэл гүйцэтгэх ажил олон байгаа хэдий ч эхний үр дүнгүүд итгэл найдвар төрүүлж байна” гэж Оксфордын их сургуулийн профессор Сара Гилберт хэлжээ. 

Эх сурвалж: ЛОНДОН. /BBC/

Мэдээ уншаад таалагдсан бол Like дарна уу. Танд баярлалаа
Сайт таалагдаж байвал Like дарна уу. Танд баярлалаа
Сэтгэгдэл
АНХААРУУЛГА : Уншигчдын бичсэн сэтгэгдэлд CONTROL.MN хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 77008912 утсаар хүлээн авна
Төстэй мэдээ
Шинэ мэдээ
Санал асуулга
ИРЭХ СОНГУУЛЬД ТА АЛЬ НАМД САНАЛАА ӨГӨХ ВЭ?