ТӨРИЙН ТАХИЛГАТ БУРХАН ХАЛДУН ХАЙРХАНЫГ ТАХИЛАА

2020-10-28  

Хамаг Монгол Улс, Монгол туургатны сүлд хайрхан болсон “Бурхан Халдун” уулын тэнгэрийг тайх тахилга, Монгол Улсын бүх цэргийн хар сүлдийг цэнгүүлэн тахих төрийн их ёслол боллоо.

Хэнтий аймгийн Өмнөдэлгэр сумын Баянзүрх багийн нутагт орших Бурхан Халдун уулнаа болдог ёслолыг Монгол Улсын Ерөнхийлөгчийн зарлигаар үйлддэг.

Тахилгын үйл ажиллагаанд Төрийн дээд элч төлөөлөгчөөр Ерөнхий сайд У.Хүрэлсүх оролцсон бол, ёслолд Ерөнхийлөгчийн Тамгын газрын дарга Ө.Шижир, УИХ-ын гишүүн, Ёс зүй сахилга хариуцлагын байнгын хорооны дарга Б.Бат-Эрдэнэ, УИХ-ын гишүүн Ц.Анандбазар, Батлан хамгаалахын сайд Г.Сайханбаяр, Хэнтий аймгийн Засаг дарга Ц.Идэрбат, Монгол Улсын Ерөнхийлөгчийн зөвлөх Л.Болд, ЗГХЭГ-ын дэд дарга Б.Энх-Амгалан, Монгол Улсын Ерөнхий сайдын зөвлөх Л.Алтангэрэл, Я.Төмөрбаатар, Зэвсэгт хүчний жанжин штабын дарга, хошууч генерал Д.Ганзориг, Монгол Улсын төрийн ёслолын албаны дарга Э.Одмөнх, Хан Хэнтийн Улсын тусгай хамгаалалттай газрын хамгаалалтын захиргааны дарга Б.Хашмаргад, Монголын бурхан шашны төв Гандантэгчэнлин хийдийн хамба лам Д.Чойжамц тэргүүтэй 200 гаруй хүн оролцлоо.

 

Тахилгын тэргүүнд Монгол Улсын туг сүлд, Бүх цэргийн хар сүлд, Хэнтий аймгийн туг, Төрийн долоон эрдэнэ, 8 тахил, Чингис хааны хөргийг тэнгэрийн овоонд хүндэтгэлтэйгээр залан байршуулж, тахилгын үйл ажиллагааг нээн Хэнтий аймгийн Засаг дарга үг хэлэв. Үргэлжлээд Монгол Улсын Ерөнхий сайд Бурхан Халдуны тэнгэрт хандан айлтгал өргөсөн бол, Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулгын айлтгалыг Ерөнхийлөгчийн Тамгын газрын дарга Ө.Шижир дуудан сонордуулж, Бурхан Халдуны тэнгэрт хандаж, уйгаржин монгол бичгээр бичсэн уг айлтгалын эх хувийг Хэнтий аймгийн Засаг дарга Ц.Идэрбатад гардуулан өгч, аймгийн музейдээ хадгалахыг даалгав. 

Төрийн тахилгын ёслол тусгай жаяг дэгийн дагуу өрнөдөг бөгөөд мэргэн харваач тэнгэрийн дуут сумыг харваж, цагаан бор зүсмийн морийг сэтэрлэн тавьж, түмэн олон уухайлан сүүн цацлаа өргөв. Тэнгэрт харвасан сум, сүрэгт нийлүүлсэн цагаан моринд дараагийн тахилга хүртэл хэн ч гар хүрэх ёсгүй аж. Монгол түмний хүсэл сэтгэл шингэсэн тэнгэрийн дуут сумыг хуяг дуулга өмссөн, “Их хааны мэргэд” үндэсний сурын холбооны харваач, Үндэсний сурын аймгийн мэргэн н.Цогтгэрэл хайрханы тэнгэр дор илгээсэн бол Өмнөдэлгэр сумын 6-р багийн иргэн Г.Дансрангүны цагаан бор морийг Ерөнхий сайд У.Хүрэлсүх Бурхан Халдун хайрханд онголон сэтэрлэж, тэнгэрийн хүлэг болгох ёс үйлдэв.

Тахилгын үйл ажиллагааг Хэнтий аймгийн Засаг даргын Тамгын газар зохион байгуулж, ажлын бүрэлдэхүүнд аймгийн ОБГ, Цагдаагийн газар, Мэргэжлийн хяналтын газар, орон нутгийн Нийтлэг үйлчилгээний газар, Өмнөдэлгэр сумын ЗДТГ, Цэнхэрмандал сумын ЗДТГ, Гүндүгаварлин, Шадавдаржаалин хийдээс нийтдээ 90 шахам хүн оролцов. Мөн Монгол цэргийн шилдэг уламжлалыг хадгалж, олон түмэндээ “Хүндэт харуулын” хэмээн алдаршсан 032 дугаар ангийн цэргүүд, Тагнуулын Ерөнхий газар, Төв аймгийн ЗДТГ, ОБГ, Төв аймгийн Мөнгөнморьт сумын ЗДТГ-аас тахилга болоод ёслолын үйл ажиллагаанд оролцлоо.

Хэнтий аймгийн Засаг дарга Ц.Идэрбат Бурхан халдун хайрханы тэнгэрийг тайх төрийн тахилгын ёслолд айлтгасан үгэндээ

“Мөнх тэнгэрийн хүчин дор Монгол түмний эв санаа, мандал бадрал, улс үндэстэн оршихуйн илрэл болсон “Сүлд” ууландаа сүслэн залбирч, тахилгын үйлэнд төрийн түшээд, хишигтэн олны хамтаар оролцохын учир их хааныхаа өртөөлүүлэн үлдээсэн зарлиг, захиасыг биелүүлэн Хан Хэнтийчүүдээ, аймаг орон нутгаа даатгахад оршиж байна.

Монгол түмэн хэзээнээсээ нааш шүтэж, түшиж ирсэн Үндэсний бахархалт Бурхан Халдун хайрханы өгөөж хишиг, өглөг буян арвин билээ. Хан Хэнтийчүүд бид таван хошуу малаа таван саяд хүргэн өсгөж, Өндөр дээд хайрханы өвөр бэлийг түшсэн өмнөдэлгэрчүүд мал сүргээрээ улсдаа тэргүүлж байна. Бидний үйлс бүтээл өөдрөг, аймаг орон нутаг өнгөлөг, ард олон маань найрсаг байгаа нь Хайрхан уулын тэнгэр тэтгэсний үр хэмээн сэтгэж байна.

Гүрэн улсынхаа угсаа гарвал, Чингис хааныхаа цадиг намтраас эхлээд эдүгээ цагийг хүртэлх үүх түүхийг Дэлхий нийтэд таниулах өргөн боломж бидэнд ирж Хэнтий аймаг Түүхэн аялал жуулчлалын бүс нутаг болон хөгжих төрийн шийдвэр гарсан. Ингэснээр уул ус, газар шороогоо ухаж төнхөж хөлжих бус урьдын гэрэлт түүх, ухаант дээдсийнхээ байгуулсан гавьяаг Дэлхийн жуулчдад таниулан хөгжих боломж ирлээ.

Эв эеийг эрхэмлэсэн нутгийн ард түмнийхээ нэгдмэл хүчээр байгаль эх, эх нутаг, газар шороо, уул усаа хамгаалах үйл хэрэг, үзэл санаа өргөжин тэлж буйг айлтгая.

Гурван голын эх, Бурхан Халдун хайрханы харьяа Хан Хэнтий нутгаас төрөө төвшитгөх үйлсэд нутгийн цогт хөвгүүд тэнгэр эрхсийн тааллаар оролцож, Монгол төрийн алтан жолоог атгалцаж, их үйлсийн гал бадамлан асаж, түмэн олон уухайлан түрж байна.

Хуран цугласан эрхэм төрийн түшээд, нутгийн ахан дүүсээ!

Мөнх тэнгэрийн хүчин дор Монгол төрийн сүлд бат оршиж, Монгол хүн бүрийн хийморь зориг бадрах болтугай.

 

Хурай хурай хурай

Эх сурвалж: Хэнтий /МОНЦАМЭ/ 

Мэдээ уншаад таалагдсан бол Like дарна уу. Танд баярлалаа
Сайт таалагдаж байвал Like дарна уу. Танд баярлалаа
Сэтгэгдэл
АНХААРУУЛГА : Уншигчдын бичсэн сэтгэгдэлд CONTROL.MN хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 77008912 утсаар хүлээн авна
Төстэй мэдээ
УИХ-ЫН СОНГУУЛЬД 77 ИРГЭН БИЕ ДААН НЭР ДЭВШИХЭЭР ҮАГ-Т МӨРИЙН ХӨТӨЛБӨРӨӨ ХҮРГҮҮЛЖЭЭ
Д.АМАРТҮВШИН: ЭРХ МЭДЭЛ ХЭТ ТӨВЛӨРЧИХСӨН АРДЫН НАМЫН ЭСРЭГ АРДЧИЛСАН НАМТАЙ ХАМТАРЧ ОРОХООС ӨӨР СОНГОЛТ БАЙСАНГҮЙ
С.ЗОРИГИЙН ХЭРГИЙГ МАТЕРИАЛЫГ НУУЦААС БҮРЭН ГАРГАХЫГ ШААРДАВ
Л.ОЮУН-ЭРДЭНИЙН ОНИЛСОН НЬ "ХҮН" ҮҮ, ХҮНИЙ ЭРХ ҮҮ
Б.БУЛГАН: БИ DE FACTO Л ЯРИНА, Ц.ЭЛБЭГДОРЖ ӨНДӨР АЛБАН ТУШААЛД ОЧИХ БОЛГОНД БИ ШОРОНД ОРДОГ, НЭГ ЮМ ХЭЛЭЭД БАЙГАА БИЗ?!
Л.ОЮУН-ЭРДЭНЭ: АВИЛГАЧИД "ӨНГӨРСНИЙГ БИШ ИРЭЭДҮЙГ ЯРЬ" ГЭДЭГ БОЛЖЭЭ
С.Зоригтой сүүлчийнх нь өдөр ресторанд уулзсан 11 хүнийг эрэн сурвалжилж эхэлсэн үү
Л.Оюун-Эрдэнэ “Системийн авлигыг Ц.Элбэгдорж угсарсан”, Ц.Элбэгдорж “Чи намайг мааф гэж уншаад байна”
Л.Оюун-Эрдэнэ: С.Зоригийн хөшөөг газартай нь худалдаж, нүүлгэнэ гэдэг ардчиллын үнэт зүйл авлигын өмнө сөхөрсний илэрхийлэл
ДЭЭД ШҮҮХ: Т.БАДАМЖУНАЙ, Ц.АНАНДБАЗАР НАРТ ХОЛБОГДОХ АВЛИГЫН ХЭРГИЙГ НЭГТГЭХ НЬ ЗҮЙТЭЙ ГЭСЭН ШИЙДВЭР ГАРАВ
Шинэ мэдээ
Санал асуулга
ИРЭХ СОНГУУЛЬД ТА АЛЬ НАМД САНАЛАА ӨГӨХ ВЭ?