"SUPER BOWL"-ЫН ШОУНЫ ҮЕЭР "WEEKND" УРАН БҮТЭЭЛЭЭ ТОЛИЛУУЛНА

2020-11-13  

  Ирэх онд болох Америкийн үндэсний хөл бөмбөгийн лигийн /NFL/ аварга шалгаруулах “Super Bowl” тэмцээний үеэр Канадын дуучин “Weeknd” уран бүтээлээ толилуулна. Дэлхийн хамгийн том тоглолтуудын нэгд тооцогддог уг шоуг энэ оны хоёрдугаар сард 104 сая гаруй хүн үзжээ. “Super Bowl-2020”-ийн үеэр Шакира, Женнифер Лопес нар үзүүлбэрээ толилуулсан юм.

“Бид бүгд “Super Bowl” тэмцээний дундуур дэлхийн томоохон уран бүтээлчдийн үзүүлбэрийг үзсээр ирсэн. Энэхүү нэр хүндтэй тайзан дээр гарах болсондоо маш их баяртай байна” гэж “Weeknd”  хэлжээ.

“Weeknd” тэрээр “Grammy” наадмаас гурван шагнал хүртэж байсан бөгөөд түүний сүүлд гаргасан “After Hours” цомог шилдэг цомгуудын жагсаалтад бичигдэж, “Blinding Lights” дуу нь Америкийн шилдэг 100 дууны эхний тавд хамгийн удаан багтсан уран бүтээл болсон ажээ.

“Super Bowl”-ын завсарлагын тоглолт нь дэлхийн хөгжмийн салбарын хамгийн үнэ цэнтэй шоунд тооцогддог бөгөөд Майкл Жексон, “Prince”, Мадонна, Леди Гага, Бейонсе тэргүүтэй алдартнууд уран бүтээлээ толилуулж байсан билээ. Ирэх оны “Super Bowl” Флорида муж улсын “Raymond James” цэнгэлдэх хүрээлэнд хоёрдугаар сарын 7-нд болно.

 
Эх сурвалж: ВАШИНГТОН. /AP/

 

Мэдээ уншаад таалагдсан бол Like дарна уу. Танд баярлалаа
Сайт таалагдаж байвал Like дарна уу. Танд баярлалаа
Сэтгэгдэл
АНХААРУУЛГА : Уншигчдын бичсэн сэтгэгдэлд CONTROL.MN хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 77008912 утсаар хүлээн авна
Төстэй мэдээ
Шинэ мэдээ
Санал асуулга
ИРЭХ СОНГУУЛЬД ТА АЛЬ НАМД САНАЛАА ӨГӨХ ВЭ?