ШИРЭЭНИЙ ТЕННИС МОНГОЛД" ГАР ЗУРГИЙН УРАЛДААНД А.ХУЛАНГИЙН БҮТЭЭЛ ШАЛГАРЛАА

2021-06-20  

  Монголын Ширээний Теннисний Холбооноос анх удаа зарласан "Ширээний Теннис Монголд" гар зургийн уралдаанд 50 орчим бүтээл ирсэн. Орон нутгаас энэхүү уралдаанд түлхүү оролцлоо гэж МШТХ--ны нарийн бичгийн дарга Болороо онцоллоо. Уг уралдаанд гар зураг нь шалгарсан зураач хүүхдүүдийг МШТХ-ны ерөнхий нарийн бичгийн дарга С.Галбадрах, шигшээ багийн дасгалжуулагч Цэрэнтогтох, холбооны ерөнхийлөгч Ц.Гантулга нар хүлээн авч, гарын бэлэг гардуулсан байна. МУИС-ийн нэгдүгээр курсийн оюутан, Арилд овогтой, өдгөө 18 настай Хулан охины бүтээл хоёрдугаар байранд шалгарсан байна. Уг бүтээл нь бусад гар зургаас эрс ялгарч Control.mn сайтын сэтгүүлчийн анхааралд илүү өртлөө. Тиймээс А.Хулантай холбогдож, бүтээлийн талаар тодруулсан байна. А.Хулан нь Хэнтий аймаг дахь МУИС-ийн салбарын нэгдүгээр курсийн оюутан аж.

-Баяр хүргэе, Хулан. Монголын Ширээний Теннисний Холбооноос зарласан "Ширээний теннис Монголд" гар зургийн уралдаанд "Токио-2020" гар зураг чинь хоёрдугаар байр эзэлсэн байна.

-Баярлалаа. Тэгсэн байна лээ.

-Шагналаа авсан уу?

-Надад дуулгасан. Би МУИС-ийн салбарт Хэнтий аймагт суралцдаг учир очиж амжаагүй. Найз минь очиж авсан. 

-Уралдаанд ирүүлсэн гар зургийг ажиглавал тоочсон өгүүлэмжтэй зураг олон таарсан. Чиний зураг тэр байдлаас ангид байлаа. Зургийнхаа тухайд тайлбар хийгээч.

-Би багадаа зураг зурдаг байсан. Кубизмийн аргийг ашиглаж, илүү абстракт зураг бүтээсэн. Монголоос хоёр теннисчин анх удаа олимпод оролцох болсныг бэлгэдэж эр, эмийг зурж, Токиогийн олимпийн медалиар холбосон.

-Зургийн баруун дээд онцогт Монгол гэрийг багтаажээ. Монгол гэдэг санааг шингээсэн үү?

-Би багадаа Хэнтий аймгийн ширээний теннисний дугуйланд хичээллэдэг байсан. Тэр бол миний клуб. Манай клуб найман ханатай гэрт хичээллэдэг байсныг бүтээлдээ шингээсэн. Түүгээр Монгол гэдгийг ч давхар тодотгосон.

-Зураг нэлээн өнгөлөг. Гэхдээ эрээн мяраан биш. Гэрэл, зураг өөр хоорондоо их л зохицож, нийцжээ.

-Кубизмийг ашигласан. Аль болох өнгөлөг, гэгээлгээр дүрслэхийг хичээсэн. Токио-2020 зуны олимпийн медалийг олимпод оролцох 2 теннисчиндээ зүүлгэсэн нь алс ирээдүйдээ Монгол улсад ширээний теннис эрчтэй хөгжихийг ч бэлгэдсэн.

-Монгол улсын Их Сургуулийн Хэнтий аймгийн салбарт суралцдаг гэлээ. Ямар мэргэжлээр суралцаж байна?

-Одоохондоо нэгдсэн, үндсэн хичээл орж буй. Анги ахихаар мэргэжлээ нарийвчлан сонгоно. Миний хувьд сэтгэл зүйч болох зорилготой.

-Ярилцсанд баярлалаа. Сайн сэтгэл зүйч болоорой.

-Баярлалаа.

 

Ярилцсан Э.ОТГОНЖАРГАЛ

Мэдээ уншаад таалагдсан бол Like дарна уу. Танд баярлалаа
Сайт таалагдаж байвал Like дарна уу. Танд баярлалаа
Сэтгэгдэл
АНХААРУУЛГА : Уншигчдын бичсэн сэтгэгдэлд CONTROL.MN хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 77008912 утсаар хүлээн авна
Төстэй мэдээ
Шинэ мэдээ
Санал асуулга
ИРЭХ СОНГУУЛЬД ТА АЛЬ НАМД САНАЛАА ӨГӨХ ВЭ?