М.ТУЛГАТ АН-ЫН ОНЦ ИХ ХУРЛЫГ ХҮЛЭЭН ЗӨВШӨӨРӨХГҮЙ ГЭДГЭЭ ИЛЭРХИЙЛЛЭЭ

2021-11-10  

 "Нэг бүдэрвэл долоо бүдэрнэ". АН-ын ОНЦ ИХ ХУРАЛ ийм л юм боллоо. Учир нь АН үндсэн дүрэмтэй. Тус дүрэмд "Онц их хурал" гэсэн заалт огт байхгүй. Тиймээс АН дахин бүдэрлээ. Намын гишүүдийн тал нь тухайн хурлыг хүлээн зөвшөөрөхгүй байгаа учраас хоёр талаас хамтарсан ажлын хэсгийг гаргаж талуудын оролцоог жигд хангах шаардлагатай. Ардчиллын зарчимд бүх хүн 100 хувь санал нэгдэнэ гэж байдаггүй. Гэвч үгээ хэлж, үзэл санаагаа илэрхийлсэн хүмүүсийн үгийг сонсохгүйгээр хүч түрж болохгүй. Би намын даргын албан тушаалд зууралдаад байгаадаа биш, өнгөрсөн хугацаанд ардчилал руу дайрч давшлан, нулимсан хүмүүсийг АН орой дээрээ залж алга ташиж хүлээж авсанд санаа зовж байна. Тийм л хүмүүсийг оруулж ирж, ямар ч аргаар хамаагүй олонхын санал бүрдүүлэн УИХ-д суудал авъя гэдэг сэтгэлгээгээр хандаж ирсэн. Үр дүнд нь эрээвэр хураавар зүйл дүүрсэн хогийн сав шиг АН болсон. АН-ын анхных нь үзэл баримтлал ойлгомжгүй болж, бүдгэрсэн. Бид асуудлаа ул суурьтай шийдэх ёстой. Удирдлагын бүтцийг томилсноор үндсэн асуудал шийдэгдэхгүй. Миний хувьд АН эв эеэ олно гэсэн итгэлээ алдаагүй. Дарга цэргээ сонгосон намын нөхдүүдэд хандаж хэлье. АН улс төрийн хүчний хувьд мөрийн хөтөлбөр бодлогоороо нэгдэх ёстой. Тиймээс бодлого судалгааны төв байгуулах, АН-ын үндсэн дүрэмд өөрчлөлт оруулах асуудалд хамтарч ажиллах боломжтой. Хэдийгээр бидэнд хууль шүүхийн асуудал байгаа ч гэсэн үзэл санаа бодлого дээр хамтарч ажиллах ёстой гэж АН-ын " нөгөө нэг дарга" М.Тулгат "Онц Их Хурлын" талаар өөрийн байр сууриа илэрхийллээ.

Б.ПҮРЭВДОРЖ

Мэдээ уншаад таалагдсан бол Like дарна уу. Танд баярлалаа
Сайт таалагдаж байвал Like дарна уу. Танд баярлалаа
Сэтгэгдэл
АНХААРУУЛГА : Уншигчдын бичсэн сэтгэгдэлд CONTROL.MN хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 77008912 утсаар хүлээн авна
Төстэй мэдээ
Шинэ мэдээ
Санал асуулга
ИРЭХ СОНГУУЛЬД ТА АЛЬ НАМД САНАЛАА ӨГӨХ ВЭ?