ЛИГИЙН ТЭМЦЭЭНД АНХ УДАА "ИТГЭЛТ ГРУПП- АРИГ БАНК" -НЫ БАГ ТҮРҮҮЛЛЭЭ

2022-03-15  

No description available.

 МШТХ-ны 14 дэх удаагийн Дээд Лигийн финалын тоглолт тун өрсөлдөөнтэй болсон. Финалд шалгарсан багийн хэн түрүүлж 2 хожсон нь цом өргөх байв. Эхнийхийг "Санхүүгийн итгэлт групп- Ариг банк", хоёр дахийг "Мираж" баг хожиж, хайнаа хагалах болсон. Аваргын төлөөх тоглолтонд "Мираж"-аас улсын отгон аварга Ундрам (эм) хоёр дайрч, Тэмүүлэн, Мөнхзориг нар тус бүр 1 хожил авсан бол, "Санхүүгийн итгэлт групп- Ариг банк"-ны багаас Индра, Должинзуу, (эм), Сэр-Од, Лхагва-Эрдэнэ нар тус бүр нэг хожиж, оноо 4:4 болсноор шийдвэрлэх ес дэх тоглолт гарсан. Лигийн аваргын төлөөх шийдвэрлэх ес дэх тоглолтын эхний хоёр өргийг үндэсний шигшээ багийн тоглогч, спортын мастер Ж.Мөнхзориг хожиж, 2:0-ийн харьцаагаар хошуучилж эхэлсэн ч, дараалан 3 хожигдсоноор ялагдал хүлээж, гартаа атгасан алтан медалиа алдлаа. - Манай багийн бүх тоглогчид үүргээ сайн гүйцэтгэлээ. 5 хожил авах шаардлагатай байсан. Бүгд л нэг нэг хожил авчирч багаараа амжилт үзүүллээ. Жигдхэн тоглогчтой байна гэдэг багийн амжилт үзүүлэхийн гол суурь гэдгийг үзүүллээ. Анх удаа Лигт оролцож, түрүүллээ. Шийдвэрлэх тоглолтыг спортын мастер Чинзориг хийсэн. Мөнхзоригт Лигийн тоглолтын явцад 3 дараалан хожигдсон байсан. Өглөөхөн нь 3:0-ээр хожигдсон. Шийдвэрлэх тоглолтонд ч Мөнхзориг илүүрхэж, тоглолтын харьцаа 2:0 болсон байсан. 3 дахь өргийг Чинзориг 13:11-ээр хожсоноор тоглолт эргэсэн. Түүнд: Тоглолт чинь орсон байна. Хожих тухай бүү бод. Цомыг март. Юу сурсан, юу чаддагаа л үзүүл гэж эхний хожлыг аваад ирэхэд нь зөвлөсөн. Тэгээд л тоглолт бүрэн эргэсэн. Хоёр дахь өргийг 5:0-ээр Чинзориг хошуучилсан нь Мөнхзоригийн тэнцвэрийг бүрэн алдагдуулсан. Теннисчидийн хэллэгээр Чинзориг гучингуравдсан буюу дараалан 3 хожиж, ялалт байгуулсан гэж тус багийг дасгалжуулсан Монгол улсын гавьат тамирчин Т.Болд хэллээ. Гуравдугаар байрт "Шинэ өнөөдөр " багийг 2:0-ээр хожсон Я.Бэгз, Б.Баярмагнай, Мөнх-Өлзий, Батхишиг, Болор-Эрдэнэ нарын " Хаан даатгал" баг орлоо.

No description available.

No description available.

No description available.

No description available.

No description available.

Б.Пүрэвдорж

Мэдээ уншаад таалагдсан бол Like дарна уу. Танд баярлалаа
Сайт таалагдаж байвал Like дарна уу. Танд баярлалаа
Сэтгэгдэл
АНХААРУУЛГА : Уншигчдын бичсэн сэтгэгдэлд CONTROL.MN хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 77008912 утсаар хүлээн авна
Төстэй мэдээ
Б.ЭРДЭНЭСУВД: ЯГ МИНИЙ ОХИНД ТОХИРСОН СПОРТ ГЭЖ ААВ МИНЬ ХЭЛЖ БИЛЭЭ (Одон бөмбөгийн аваргуудын дурсамж-Цуврал 7)
ТУРШЛАГА ДУТСАН ТОГЛОЛТ ХАМГИЙН ИХ ТУРШЛАГА БОЛДОГ
Т.ЭНХТӨР:СОНИУЧ ЗАНДАА ХӨТЛӨГДӨН ШИРЭЭНИЙ ТЕННИСТЭЙ ХОЛБОГДСОН (Одон бөмбөгийн аваргууд-дурсамж -6)
Я.БЭГЗ: ХҮНИЙ ГАЗАРТ НӨГӨӨ Л ЖИЖИГ ЦАГААН БӨМБӨГ НАМАЙГ ТЭЖЭЭСЭН ( Одон бөмбөгийн аваргуудын дурсамж-Цуврал 5)
Я.БЭГЗ:МИНИЙ БАГШ ДЭЛГЭРБУЯН /Багшийн дурсгалд /
Б.ЭНХЖИН: ОЛИМПИЙН АВАРГА ЯАН ЕН ЖА БАГШААР ТЕННИС ЗААЛГАСАН ХУВЬТАЙ ХҮНИЙ НЭГ (Одон бөмбөгийн аваргуудын дурсамж- Цуврал 4)
Б.БАЯРМАГНАЙ: САЙН ХҮНИЙГ ДАГАВАЛ САРНЫ ГЭРЭЛ ГЭДЭГ /Одон бөмбөгийн аваргуудын дурсамж- Цуврал 2/
Б.ОТГОНЖАРГАЛ: ОДОН БӨМБӨГНИЙ ШОДОН ГЭЗЭГТ НЭРЭНДЭЭ НЭГЭНТ ДАССАН (Аваргуудын дурсамж: Цуврал 1)
ЯПОНЫ ЗАЛУУ ОД ХИРАНО МИУ ДЭЛХИЙН ЦОМЫН АВАРГА БОЛЛОО
ДЭЛХИЙН ЦОМЫН АВАРГААР АНХ УДАА ХЯТАДААС ӨӨР УЛСЫН ЭМЭГТЭЙ ТЕННИСЧИН ТОДРОХ НЬ ТОДОРХОЙ БОЛЛОО
Шинэ мэдээ
Санал асуулга
ИРЭХ СОНГУУЛЬД ТА АЛЬ НАМД САНАЛАА ӨГӨХ ВЭ?