Монголын Морин хуурын чуулга энэ удаа Японы найман муж, нийслэл болон арваад хотоор аялаж тэдгээрийн 12 тайзанд тоглолт хийгээд саяхан эх орондоо буцаж ирлээ. Манай уншигч, үзэгч олон түмэн тэдний Токио хотноо Эн Эйч Кэй (NHK)-гийн тайзнаа тоглосон тоглолтын талаарх мэдээллийг сонин хэвлэл, телевизийн нэвтрүүлгээс үзэж харсан байх. Энэ тоглолтыг Японы эзэн хаан, эрхэмсэг хатан болон Японд айлчилж байсан манай Монголын Ерөнхийлөгч, тэргүүн хатагтай нар үзэж сонирхсон билээ. Энэ удаагийн аялан тоглолтод оролцсон Морин хуурын чуулгын менежер, морин хуурч Ж.Уугантуяа, аялан тоглолтод оролцсон Улсын дуурь бүжгийн эрдмийн театрын гоцлол дуучин Б.Энхнаран, аялан тоглолтын орчуулагчаар ажилласан Ц.Бурмаа, М.Уламбадрах, Б.Мөнхтуяа нартай уулзаж ярилцав.
Ж.Уугантуяа Ц.Бурмаа