ГАР УТСААРАА ХЭРХЭН СОНИРХОЛТОЙ ЗУРАГ АВАХ ВЭ?

2016-08-02  

Чи зураг авах дуртай юу? Гар утсаараа зураг авч, Instagram, Facebook, Snapchat-дээ хийж хөгжилддөг л биз дээ? Тэгвэл бид гар утсаараа хэрхэн сонирхолтой зураг авах тухай зөвлөмжийг хүргэж байна. Мөн чи ойрын хугацаанд зураг сайн авдаг утас авахаар зэхэж байгаа бол бид Samsung-ийн J Series-ийн гар утаснуудыг чамд зөвлөе. Учир нь J Series-ийн гар утаснууд том дэлгэцтэй, үнэ нь ч боломжийн, хамгийн гол нь камер гэж ЯНЗЫН. За ингээд дараах зөвлөгөөг уншаад, туршаад үзээрэй. 

Гурвалын хууль : Авч байгаа обьектоо дэлгэцийнхээ 1/3-д байхаар тохируулаад зургаа дараад үз. Ингэж дарсан зураг маш гоё зохиомжтой гардаг. 

Сүүдэр зураг : Зургаа авахдаа гэрлийн өөдөөс аваарай. Авч байгаа зүйл чинь сүүдэрлэж гарах болно. Сүүдэр зураг дарахад хэцүү зүйл байхгүй хэрнээ мэргэжлийн зурагчны авсан зураг шиг л гарна. 

Macro : Энэ арга нь зураг авч буй обьектоо маш ойроос авна гэсэн үг юм. Жижиг хэмжээтэй зүйлийн зургийг дарахдаа Macro аргыг хэрэглэх нь илүү тохиромжтой. Зуны цэцэгс, шавж хорхойны зургийг дарахдаа энэ аргыг туршаад үзээрэй.

Үсэрч зураг авхуулах : Нэг хэвийн уйтгартай зургуудаас үсэрч зураг авхуулах нь хамаагүй илүү сонирхолтой, бас хөгжилтэй. Туршаад үзээрэй. Чамайг лав уйдаахгүй.   

Filter : Filter-үүдийг төрөл бүрээр сольж зураг дарах нь чамаас чадвар шаардаад байхгүй, амархан хэрнээ сонирхолтой арга шүү. Filter-ээс шалтгаалан зураг орчин цагийн, дээр үеийн, заримдаа бүүр дундад зууны зураг ч гэж харагддаг. Донжыг нь тааруулж filter-лэсэн зураг илүү загварлаг харагдах нь ч бий. 

Тусгал : Аливаа зүйлсийн усанд туссан дүрс, цонхонд туссан тусгал чамд сайхан зураг дарах боломжийг олгодог. Ялангуяа зуны улиралд бороо орсны дараах үеийг бүү алдаарай. 

Усан дотор : Усан дотроос зураг дарахад чамд заавал усны хамгаалалттай утас хэрэггүй. Шилэн саванд гар утсаа хийгээд зураг дарах боломжтой. Дараах зургуудыг хараад сураад аваарай. 

Нарны шил ашиглах : Нарны шилээ гар утасныхаа камерын урд бариад зураг дараад үзээрэй. Чиний төсөөлөө ч үгүй зураг гарна шүү. Тодоос бүдгэрсэн уусалттай шил байвал илүү тохиромжтой. 

Эргэдэг сандал : Дугуйтай сандал дээр эргэнгээ селфий авах сонирхолтой арга шүү. Үр дүнд нь ийм зурагтай болох нь. 

Эцэст нь хэлэхэд, гоё зураг дарахад заавал үнэтэй, мэргэжлийн камер байх шаардлагатай биш шүү. Хамгийн гол нь зураг авах арга барил, мэдрэмжинд суралцаарай. Амжилт хүсье.  

Залуусын сонголт болсон Samsung Galaxy J Series-ийн  гар утаснуудын үзүүлэлт болон лизингийн нөхцлийн мэдээллийг J1 утасны талаарJ3 утасны талаарJ5 утасны талаарJ7 утасны талаар дээр нь дарж үзээрэй. 

 

 

Эх сурвалж : Unitel.mn

Мэдээ уншаад таалагдсан бол Like дарна уу. Танд баярлалаа
Сайт таалагдаж байвал Like дарна уу. Танд баярлалаа
Сэтгэгдэл
АНХААРУУЛГА : Уншигчдын бичсэн сэтгэгдэлд CONTROL.MN хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 77008912 утсаар хүлээн авна
Төстэй мэдээ
Шинэ мэдээ
Санал асуулга
ИРЭХ СОНГУУЛЬД ТА АЛЬ НАМД САНАЛАА ӨГӨХ ВЭ?