ШҮХРЭЭР ХЭРХЭН ҮСРЭХ ВЭ?

2016-09-14  

Хүн өндөр, гүн хоёроос айдаг нь хорвоогийн жам юм. Шүхрээр анх удаа бууж байгаа цэрэг хүн шүхрийн бэлтгэлд хамрагддаг. Тэр сургууль нь дуусангуут “С-130” ачаа тээврийн онгоцноос ойролцоогоор 380 метрийн өндрөөс үндсэн болон туслах шүхэр ашиглан буудаг байна. 

Ихэнх тохиолдолд ар нуруунд байгаа үндсэн шүхрийг тусгай оосор ашиглан онгоцноос гарангуут нь автоматаар задалж өгдөг. Цэрэг онгоцноос гарангуутаа амандаа чанга тоолж эхлэх ёстой. Хэрвээ 6 секунд тоолоод үндсэн шүхэр задрахгүй бол шууд урдаа байгаа нөөц шүхрийг задлах ёстой байдаг. Нөөц шүхрийг задлах бариул нь улаан өнгөтэй тод харагдах ба ийм төрлийн сургуулийг газар дээр олон удаа хийдэг юм. 

Шүхэр нэгэнт дэлгэгдсэн үед эргэн тойрноо болон бусад хамт үсэрч байгаа цэргүүдээ сайн харна. Энэ үед та тэнгэрээс 1 секундэд 4-5 метр унаж явах ба энэ нь 16 км/цаг орчим хурдтай байна гэнэ. Ингэж явахдаа шүхрийн хоёр талын үндсэн уяаг ашиглаж шүхрээ залуурдаж буух газраа дөхөж бууна. Салхины эсрэг шүхрээ эргүүлбэл хурд нь бага зэрэг буурах ажээ. Газар дөхөөд ирэнгүүтээ хөлдөө бэхэлсэн шүүргэвчээ буулгаж өөрийнхөө жинг багасгаж өгнө. Ингээд хоёр хөлөө нийлүүлээд газардах процесс явагдана. Газардангуутаа ассан шүхрээ хурдан эвхэж авахгүй бол таныг чирээд явчихаж магадгүй гэнэ шүү. Иймэрхүү 400 орчим метрийн өндрөөс газарт буух нийт хугацаа нь 1 минут орчим болдог байна.

 

 

Р.ЭНХБОЛД 

Мэдээ уншаад таалагдсан бол Like дарна уу. Танд баярлалаа
Сайт таалагдаж байвал Like дарна уу. Танд баярлалаа
Сэтгэгдэл
АНХААРУУЛГА : Уншигчдын бичсэн сэтгэгдэлд CONTROL.MN хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 77008912 утсаар хүлээн авна
Тамир:Сонирхолтой сайхан мэдээлэл байна.Манай улсад ийм төрлийн спорт хичээллэдэг болов уу 2016-09-15
Төстэй мэдээ
Шинэ мэдээ
Санал асуулга
ИРЭХ СОНГУУЛЬД ТА АЛЬ НАМД САНАЛАА ӨГӨХ ВЭ?