ШОКОЛАД ЖИМСНЭЭС ИЛҮҮ

2016-09-24  

Их Британий эрдэмтэд нэгэн судалгаа хийсэн нь олны анхаарлыг татжээ. Тэд шоколад жимснээс ч илүү хүний биед тустай гэдгийг олж тогтоосон байна.Гадуур худалдаалагддаг жимснүүд амин дэм багатай, жимсний шүүс нь их хэмжээний чихэр агуулсан учир хүний биед ач тус өгөх нь шоколаднаас бага гэдгийг тогтоожээ. 

Шоколад нь антиосидантууд, эрдэс бодис /кальци, магни, натри, кали, фосфор, төмөр болон РР, В1, В2, Е аминдэмээр баялаг байдаг аж. Гэхдээ 60-аас дээш хувийн какаоны орцтой буюу хар шоколад дээрх амин дэмүүд агуулагддаг байна.

Шоколадыг зөв, хэмжээтэй идэх юм бол доорхи өвчлөлөөс сэргийлж чадна

  • Шоколад нь өлсөх мэдрэмжийг бууруулдаг. 
  • Дархлааны системийг сайжруулдаг.
  • Хэрвээ шоколадыг өдөр бүр бага хэмжээгээр идэж заншвал тархи болон зүрхэнд цус харвахаас сэргийлэхийн зэрэгцээ шоколаданд агуулагддаг флановоид бодис нь цус өтгөрөхөөс сэргийлдэг байна.
  • Мөн стрессдэхээс хамгаална.

ШОКОЛАДАН МАСК

Шоколаданд tryptophan буюу нэг төрлийн амино хүчил байдаг ба энэ нь тархинд сигнал өгч сератонинь (seratonin) гэх сэтгэл санаа тайвшруулагч бодис ялгаруулдаг.

Бас endorphin буюу стресс бууруулагч ялгаруулдаг. Тиймээс ч шоколадан массаж болон маскыг гоо сайхны салонууд амарч тайвширхыг хүссэн үйлчлүүлэгч нартаа санал болгодог байна.

МАСКАА ХЭРХЭН БЭЛДЭХ ВЭ?

50 гр хар шоколад усны ууранд эсвэл богино долгионы зууханд хийн хайлуулаад цайны халбага оливийн тос нэмээд нүүрэндээ түрхэн 10-15 минут байлгаад бүлээн усаар угаана. Маск арьсанд тэжээл өгч, толигор бөгөөд өнгөлөг болгоно. Ямар ч арьсанд тохирно, ялангуяа хуурай арьсанд гайхалтай үйлчилгээ үзүүлдэг.

 

 

А.САЯН 

Мэдээ уншаад таалагдсан бол Like дарна уу. Танд баярлалаа
Сайт таалагдаж байвал Like дарна уу. Танд баярлалаа
Сэтгэгдэл
АНХААРУУЛГА : Уншигчдын бичсэн сэтгэгдэлд CONTROL.MN хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 77008912 утсаар хүлээн авна
Төстэй мэдээ
Шинэ мэдээ
Санал асуулга
ИРЭХ СОНГУУЛЬД ТА АЛЬ НАМД САНАЛАА ӨГӨХ ВЭ?