ЯПОНЫ ЗАЛУУ ОД ХИРАНО МИУ ДЭЛХИЙН ЦОМЫН АВАРГА БОЛЛОО

2016-10-10  

Хятадын теннисчин олимп, дэлхийн аварга, дэлхийд чансаагаараа 1-д эрэмблэгддэг Динг Нин болон, олимп, дэлхийн аварга, Дэлхийн цомын 4 удаагийн аварга Лиу Шивэйн нар бэртлийн улмаас 2016 оны Дэлхийн Цомын Аваргад оролцож чадахгүй болсноор хятад гаралтай, Сингапурын Фэнг Тиан Вэйг түрүүлнэ гэж дэлхийн одон бөмбөгийн мэргэжилтнүүд санал нэгдэж байсан.

Дэлхийд 6-д эрэмблэгдэх Фэнг Тиан Вэйгийн хагас финал дахь учраа нь Японы залуу од дэлхийд чансаагаараа 17-д эрэмблэгдэж эхэлсэн Хирано Миу байлаа. Тэдний тоглолт бол, үнэндээ, аваргын төлөөх тэмцэл байлаа. Тэр гараагаа сайн эхэлсэн. 11:3 гэж хожсон. Хоёрдахид 6:11 -ээр хожигдсон боловч, гуравдахыг 11:7-оор хожиж, дөрөв дэх тоглолтыг 10:8-аар хошуучилж байгаад өрсөлдөгчдөө 5 оноо алдаж, тоглолтын харьцааг 2:2 болгож тэнцүүлснээр аваргаа алдах замаа тавьсан гэж мэргэжилтнүүд дүгнэв. Дөрөв дэх тоглолтыг өөрийнхээ талд шилжүүлж чадсан бол, түүний аварга болох зам засагдах байлаа. Маш чухал хожлоо алдсан Фэнг Тиан Вэй 5, 6 дахь тоглолтонд ч 9:11, 13-15 оноогоор хожигдож, нийт дүнгээрээ 2:4-өөр залуу од Хирано Миуд ялагдсан юм.

Харин тэр хүрлийн төлөө Гон Конгийн Тай Янаг 4:1 харьцаагаар буюу 12:10, 7:11, 11:6, 11:8, 11:9 гэсэн үзүүлэлттэй хожиж, Дэлхийн цомын хүрэл медаль хүртлээ. Аваргын төлөөх тоглолтод Хирано Миу 11:9, 11:5, 11:4, 11:8 буюу 4:0 харьцаагаар Хятадын Тайваны Ченг Ай Чинийг сөхрүүлэн авч, Дэлхийн цомын аваргын түүхэн дэх хамгийн залуу аваргаар тодорлоо. Дэлхийн цомын аваргад Хирано Миу түрүүлснээр Япон улс анх удаа ширээний теннисний цомын аваргатай боллоо. Тэр дөнгөж 16 настай. Хамгийн залуу аваргын рекордыг түүхэнд тэр бичлээ. Энэ амжилт бол зүгээр нэг ирээгүй, Японы засгийн газраас ширээний теннисний хөгжлийг зориуд анхаарсантай холбоотой гэж теннисний ертөнц дүгнэж байна. Үнэхээр ч, 21-р зууны эхээр нуран унасан ширээний теннис гэдэг спортыг эргэн сэргээх томоохон бодлогыг Японы төр, засгаас тууштай хэрэгжүүлсний үр дүн сүүлийн 10 жилд мэдрэгдэж, Японы гэх шинэ хэв маягийг дэлхийн ширээний теннисний хөгжилд нэвтрүүллээ. Түүний үр дүнд ч японы эрэгтэй, эмэгтэй одон бөмбөгчдийн тив, дэлхийн дэвжээнээс эх орондоо авчрах медалийн цуваа тасрахгүй болсон.

Энэ медалийн буухиаг ч, японы залуу од Хирано Миу үргэлжлүүлэх биш, бүр өндөрт өргөж чадлаа. Тэр Японы шинэ залуу тамирчид хэр хурдан өсөж чадаж байгаагийн тод илрэл боллоо. Түүний энэ амжилт нь, Японы ширээний теннисний хөгжлийн хурдыг ч давхар тодорхойллоо. Ямар боловч, энэ удаагийн цомын аварга шалгаруулах тэмцээн нь, хэрвээ, Хятад улсын тамирчид оролцохгүй бол Япон улс ширээний теннисээр дэлхийг эзэгнэх боломжтой гэсэн дохиог өгч, түүнийгээ ч нотоллоо гэж бичиж байна.

2014 онд дэлхийн их дуулгад / World tour grand final / мөн л, эрэгтэй, эмэгтэй, нэг бүрчилсэн төрөлд Японы тамирчид түрүүлж байсан түүх бий. Мөн Хятадын тамирчид оролцоогүй тохиолдол. Япон улсын теннисчид тив, дэлхийд ноёрхлоо тогтооход, зөвхөн Хятадын тамирчид саад болж байгааг энэ хоёрхон жишээнээс харж болох нь. Тэгэхээр, тун удахгүй, ширээний теннисний каленьдарчилсан томоохон тэмцээнд Хирано Миу Хятадын теннисчидтэй учраа таарах нь тодорхой. Хирано Миу тэдэнтэй учраа таарахдаа аваргын титмээ хэрхэн хамгаалах бол гэдэг нь хэвлэлийнхэн төдийгүй, мэргэжилтнүүдийг сонирхлыг татаж байна.

 

 

Э.ЛХАГВАСҮРЭН

Мэдээ уншаад таалагдсан бол Like дарна уу. Танд баярлалаа
Сайт таалагдаж байвал Like дарна уу. Танд баярлалаа
Сэтгэгдэл
АНХААРУУЛГА : Уншигчдын бичсэн сэтгэгдэлд CONTROL.MN хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 77008912 утсаар хүлээн авна
Төстэй мэдээ
ЛИГИЙН ТЭМЦЭЭНД АНХ УДАА "ИТГЭЛТ ГРУПП- АРИГ БАНК" -НЫ БАГ ТҮРҮҮЛЛЭЭ
Б.ЭРДЭНЭСУВД: ЯГ МИНИЙ ОХИНД ТОХИРСОН СПОРТ ГЭЖ ААВ МИНЬ ХЭЛЖ БИЛЭЭ (Одон бөмбөгийн аваргуудын дурсамж-Цуврал 7)
ТУРШЛАГА ДУТСАН ТОГЛОЛТ ХАМГИЙН ИХ ТУРШЛАГА БОЛДОГ
Т.ЭНХТӨР:СОНИУЧ ЗАНДАА ХӨТЛӨГДӨН ШИРЭЭНИЙ ТЕННИСТЭЙ ХОЛБОГДСОН (Одон бөмбөгийн аваргууд-дурсамж -6)
Я.БЭГЗ: ХҮНИЙ ГАЗАРТ НӨГӨӨ Л ЖИЖИГ ЦАГААН БӨМБӨГ НАМАЙГ ТЭЖЭЭСЭН ( Одон бөмбөгийн аваргуудын дурсамж-Цуврал 5)
Я.БЭГЗ:МИНИЙ БАГШ ДЭЛГЭРБУЯН /Багшийн дурсгалд /
Б.ЭНХЖИН: ОЛИМПИЙН АВАРГА ЯАН ЕН ЖА БАГШААР ТЕННИС ЗААЛГАСАН ХУВЬТАЙ ХҮНИЙ НЭГ (Одон бөмбөгийн аваргуудын дурсамж- Цуврал 4)
Б.БАЯРМАГНАЙ: САЙН ХҮНИЙГ ДАГАВАЛ САРНЫ ГЭРЭЛ ГЭДЭГ /Одон бөмбөгийн аваргуудын дурсамж- Цуврал 2/
Б.ОТГОНЖАРГАЛ: ОДОН БӨМБӨГНИЙ ШОДОН ГЭЗЭГТ НЭРЭНДЭЭ НЭГЭНТ ДАССАН (Аваргуудын дурсамж: Цуврал 1)
ДЭЛХИЙН ЦОМЫН АВАРГААР АНХ УДАА ХЯТАДААС ӨӨР УЛСЫН ЭМЭГТЭЙ ТЕННИСЧИН ТОДРОХ НЬ ТОДОРХОЙ БОЛЛОО
Шинэ мэдээ
Санал асуулга
ИРЭХ СОНГУУЛЬД ТА АЛЬ НАМД САНАЛАА ӨГӨХ ВЭ?