ОВОРГҮЙ ХАРАГДАХЫГ ХҮССЭН ХҮН БҮРТ

2016-10-15  

Эмэгтэйчүүд бид оворгүй, сэтгэл булаам харагдахыг алхам тутамдаа мөрөөдөж явдаг гэхэд хилсдэхгүй. Гэтэл үүнийг амьдралд хэрэгжүүлэх бололцоо тэр болгон байдаггүй. Гэр орон, ажлын ачаалал гээд ядарсандаа будаг шунхаа ч арилгалгүй унтчихдаг тал бий. Гэхдээ оворгүй сайхан харагдахад олон цаг толины өмнө суух, өдөр бүр гоо сайхны газраар явах шаардлагагүй. Та зөвхөн өдөр тутмын амьдралдаа зөв дэглэм баримталж, аар саархан зүйлээр л өөрийгөө тордоход л хангалттай. Үүнд : 

Энэтхэг йогчдын өдөр тутмын дасгал

Юуны өмнө өглөө босоод 2 нүдээ /6¬10 удаа/, магнай, гарын шуу, хүйс, бэлэг эрхтэн, хөлөө цэв, хүйтэн усаар шавшиж занш. Гайхалтай үр дүнд хүрнэ.

Өглөө бүр буцалсан ус ууж бай

/Зөгийн балтай бол сайн/. Өтгөн хаталт, хоол боловсруулалтанд сайн.

Өглөөний хоол цай хөнгөн, чанарлаг байна

Лууван үрээд, аягандаа хийхээс бүү залхуур. Тараг түлхүү хэрэглэж бай. Эмэгтэй хүний гоо сайханд нэн чухал хамгийн сайн, үнэтэй будаг ч химийн бодис агуулж байдаг. Зарим үед юу ч түрхэхгүй байх нь нүүрний арьсыг амраадаг. Хэрэв нүүрээ будсан бол оройд яаж ч ядарсан арилгаж унтаарай.

Ажил чинь ганц хоёр буудлын зайтай бол явган яв

Биеийн жингээ хэвэнд нь байлгахад тустай. Гоо сайхан байна гэдэг эрүүл мэндтэй салшгүй холбоотойг бүү мартаарай.

 

 

О.НАНСАЛМАА

Мэдээ уншаад таалагдсан бол Like дарна уу. Танд баярлалаа
Сайт таалагдаж байвал Like дарна уу. Танд баярлалаа
Сэтгэгдэл
АНХААРУУЛГА : Уншигчдын бичсэн сэтгэгдэлд CONTROL.MN хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 77008912 утсаар хүлээн авна
Bujin:Mash ih bayrlalaa goy zuvluguu bn 2016-10-15
Ганчимэг:маш гоё зөвлөгөө байна баярлалаа 2016-11-04
Төстэй мэдээ
Шинэ мэдээ
Санал асуулга
ИРЭХ СОНГУУЛЬД ТА АЛЬ НАМД САНАЛАА ӨГӨХ ВЭ?