ӨГЛӨӨ ХЭРЭГЛЭХЭД ХАМГИЙН ТОХИРОМЖТОЙ ХООЛНУУД

2016-10-15  

Та өглөө бүр өөртөө аль болох эрч хүч өгөх, эрүүл хоол идэж байх хэрэгтэй. Өглөөний цай нь хийхэд хялбар, эрүүл мэндэд ач тустай зүйлсээр дүүрэн байх нь чухал. Ходоодонд ачаалал өгөхгүй, өл даахаар байх нь хамгийн чухал. Доорх хүнснээс аль нэгийг нь та өглөө хэрэглэж хэвшвэл ходоодны шархлаа, таргалалт, нүүрээр юм туурах зэрэг айдсаас хол байх юм. Ингээд та бүхэндээ өглөө идэж хэрэглэхэд тохиромжтой зүйлсийг танилцуулж байна.

1. Овьёос

 Овьёос нь эрүүл мэнд болон гоо сайханд өндөр үр нөлөө үзүүлдэг бүтээгдэхүүн. В амин дэмийн агууламж нь 55%-тай байдаг нь элдэв төрлийн хавдар, үрэвсэл болон цусны даралтаас урьдчилан сэргийлж, ходоод гэдэсний үйл ажиллагаанд сайн нөлөөтэй байдаг. Та овьёосыг халуун усанд дэвтээж, каш буцалгаж идэж болох ба зөгийн бал, сүү, самар зэрэгтэй хольж хэрэглэж болно. Энэ нь танд гоо сайхан болон эрүүл мэндийг бэлэглэнэ.

2. Бэрсүүт жүрж

Апельсин буюу жүрж жимс нь эрүүл мэнд, гоо сайхнаа хамгаалах хамгийн үр дүнтэй жимс юм. Та өглөөний цайндаа шүүсийн шахаж уух нь таны эрүүл мэндэд тун сайн ач тустай. Мөн та хальсийг нь гоо сайхандаа хэрэглэж болно.

-Жүрж нь витамин С-ээр баялаг тул ханиад томуу эхлэх үед үр дүнгээ өгнө.

-Тамхи татдаг хүмүүс апельсин идэж байвал хорыг нь саармагжуулна.

-Өдөр бүр жүржийн хальсаар нүүрээ арчвал сэвх бүдгэрнэ.

3. Банана жимс

Өглөөний цайндаа банана хэрэглэх нь таны хоолны их идэх дуршлыг бууруулж, өдөр хүртэл өлсөхгүй байх нэг арга болдог. Мөн таны эрүүл мэндэд ач тустай. Цусны даралт бууруулж, тайвшруулж, хорт өвчлөлүүдээс сэргийлдэг.

4. Өндөг болон өндөгтэй сэндвич

Өндөгөө аль болох чанасан хэлбэрээр нь хүнсний ногоо болон хар талхтай хольж идэхэд эрүүлээс гадна та тийм ч хурдан өлсөхгүй. Хэрэв та янз бүрийн зүйл идмээргүй байгаа бол зүгээр  л 2 ширхэг чанасан өндөг идэхэд эрүүл өглөөний цай болно.

5. Банана болон нэрсний смүүтий

Банана их өег ба амттай. Харин нэрс танийг элдэв ханиад томуу хүрэхээс хамгаалж чадна. Өглөөд смүүтий ууж өдөр махан хоол идэхэд таны бие их хөнгөн байх болно.

6. Овьёосны жигнэмэг

Овьёосны жигнэмэг болон талх. Үүнийг та гэртээ ч хийж болох ба ердөө 15 минут л шаардлагатай. Өглөөний цайндаа нэг аяга сүү, овьёсны талх хэргэлэснээр шингэц сайтайгаас гадна өтгөн хатахгүй байх эерэг нөлөөтэй.

 

 

А.ГАНТУЯА

Мэдээ уншаад таалагдсан бол Like дарна уу. Танд баярлалаа
Сайт таалагдаж байвал Like дарна уу. Танд баярлалаа
Сэтгэгдэл
АНХААРУУЛГА : Уншигчдын бичсэн сэтгэгдэлд CONTROL.MN хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 77008912 утсаар хүлээн авна
Zochin :Mongol heregleh bolomjtoi hubs bn bayarlalaa 2016-10-15
Su:Bayrlalaa hereglej hevshnee 2016-10-16
хүрэлсүх:****длаа юм нийтэлцэн байх юм ичээч 2022-08-16
Төстэй мэдээ
Шинэ мэдээ
Санал асуулга
ИРЭХ СОНГУУЛЬД ТА АЛЬ НАМД САНАЛАА ӨГӨХ ВЭ?