ЭНГИЙН АРГААР БАТГАНААСАА САЛААРАЙ

2016-10-19  

Та батганаас салахын тулд үнэтэй бүтээгдэхүүн хэрэглэж, үр дүнгээ өгөхгүй цаг алдаж байна уу? Тэгвэл та гарын доорх материал ашиглан энгийн аргаар арилгах гээд хичээгээд үзээрэй. Танд үр дүнгээ заавал өгөх болно. Батга нь бохирын халдвар, цочрол болон хөлч, тослогийн булчирхайны хэт идэвхжлээс болж үүсдэг. Тийм учраас гаднаасаа болон дотроосоо хэрхэн арчилж болохыг хуваалцаж байна.

1. Оливийн тос

Чидун жимсийг цэвэрлэгчийн журмаар ашиглаж ирсэн түүхтэй ба, батганы эсрэг эмчилгээнд үр нөлөөтэй бүтээгдэхүүн юм. Бага зэрэг оливийн тосыг гаран дээрээ аваад, нүүрэндээ массаж хий. Иллэг хийснийхээ дараа 3 минут орчим байлгаж, халуун усанд норгосон алчуур нүүрэн дээрээ тавь. Халуун алчуур нь бохирдлыг чинь татаж авах болно. Алчуураа хөрсний дараа авч, үлдэгдлийг арчина.

2. Хүнсний сод

Хүнсний сод нь хоёр шинж чанараараа батганы эсрэг эмчилгээнд ашиглагдана. Нэгт, хүнсний сод нь арьсны үхмэл эд эсийг гуужуулж, ингэснээрээ бөглөрсөн нүхийг нээдэг. Хоёрт, содонд агуулагдах алкалин нь арьсан дахь батга үүсгэгч бактерийг устгадаг. Эхэлж нүүрээ норгож байгаад, гар дээрээ ус, сод хоёроор шингэн зуурмаг үүсгэж түрхэнэ. Түрхцийг нэг минут байлгаад, хүйтэн усаар угааж, дарж арчина. Эмзэг арьстай хүн хэрэглэхэд тийм тохиромжтой биш.

3. Зөгийн бал

Зөгийн бал бол батганы эсрэг ач тустай бүтээгдэхүүн. Учир нь зөгийн бал нь бактерийн эсрэг үйлчилгээтэй ба, арьсыг онцгой чийгшүүлнэ. Бага зэрэг байгалийн зөгийн балыг нүүрэндээ түрхэж, 15-30 минутын дараа бүлээн усаар угаана. Арьсыг мөн амраадаг учраас их ачаалалтай өдрийн дараа түрхэхэд бүр янзтай. Эмзэг арьстай хүнд илүү тохирно.

4. Уураар утах

Уураар утах нь нүхнүүдийг нээж, бохирдол гадагшлах боломжийг бий болгодог. Саванд халуун ус хийгээд хэдэн минут хөргө. Нүүрийг тань түлхээргүй халуун бүлээн уур гарч байвал уурыг гадагшлуулахгүйн тулд толгойгоо алчуураар ороогоод, нүүрээ ууранд байлгана. 10 минутын дараа алчуураа авч хатаана.

5.Лимонтой ус уух

Өглөө бүр хоёр аяга усанд тал лимон шахаж бүлээнээр нь уу. Усаа уусны дараа өглөөний цайгаа ууж болно. Долоо хоногийг дараа нүүрэн дээр гарсан зүйл бүдгэрч байгааг та мэдрэх болно. Лимонтой усаа уухдаа соруул ашиглах нь таны шүдэнд тустай.

 

 

А.ГАНТУЯА

Мэдээ уншаад таалагдсан бол Like дарна уу. Танд баярлалаа
Сайт таалагдаж байвал Like дарна уу. Танд баярлалаа
Сэтгэгдэл
АНХААРУУЛГА : Уншигчдын бичсэн сэтгэгдэлд CONTROL.MN хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 77008912 утсаар хүлээн авна
Төстэй мэдээ
Шинэ мэдээ
Санал асуулга
ИРЭХ СОНГУУЛЬД ТА АЛЬ НАМД САНАЛАА ӨГӨХ ВЭ?