ХУУРАЙ ШАМПУНИЙГ ӨДӨР ТУТАМДАА ХЭРЭГЛЭХ НЬ СӨРӨГ НӨЛӨӨТЭЙ

2016-01-30  

Сүүлийн үед хуурай шампунь нь ажил ихтэй хүмүүсийн хэрэглээ болоод байгаа. Учир нь цаг зав гаргаж үсээ угааж амждаггүй хүмүүс маш богино хугацаанд тослогтсон үсээ хөвсгөр зөөлөн болгох гэж хуурай шампунийг хэрэглэх болжээ.  Гэхдээ энэ бүтээгдэхүүнийг өдөр тутамдаа хэрэглэх нь үс хагтаж хуурайших, загатнах, хуйхан дээр тууралт үүсэх бүр цаашилбал ус унах эрсдэлтэй гэдгийг үсчин гоо сайханчид зөвлөлөө. Учир нь хуурай шампунийн найрлагад орсон тослогийг өөртөө шингээдэг бодис нь хуйхыг хуурайшуулж, хаг үүсгэхэд нөлөөлдөг байна. Энэ бодис хуйхан дээр удаан хугацаагаар байснаас болж арьсны сүв бөглөрч улмаар тууралт үүсгэдэг. Мөн энэ бүтээгдэхүүнийг ихээр хэрэглэснээр үс гэнэт их хэмжээгээр унах сөрөг нөлөөтэй. Тиймээс энэ бүтээгдэхүүнийг тохируулж хэрэглэхийг зөвлөе.

 

БЭЛТГЭСЭН : А. РЕНЧИНДОРЖ

 

Мэдээ уншаад таалагдсан бол Like дарна уу. Танд баярлалаа
Сайт таалагдаж байвал Like дарна уу. Танд баярлалаа
Сэтгэгдэл
АНХААРУУЛГА : Уншигчдын бичсэн сэтгэгдэлд CONTROL.MN хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 77008912 утсаар хүлээн авна
Төстэй мэдээ
Шинэ мэдээ
Санал асуулга
ИРЭХ СОНГУУЛЬД ТА АЛЬ НАМД САНАЛАА ӨГӨХ ВЭ?