ӨВЛИЙН ДУГУЙН ХЭЭ ЯМАР БАЙДАГ ВЭ?

2016-10-25  

Ихэнх өвлийн дугуй дөрвөлжин боорцог хэлбэртэй, тэр дөрвөлжин хээний дунд бичил зиг заг зүсэлт ихтэй байдаг. Дугуй замтай харьцах үед олон зүсэлтийн завсар цасыг шигтгэж оруулснаар барьцалдах шинж чанар нэмэгдэхээс гадна машин эргэлт хийх үед замаас гарч гулсахаас хамгаалсан байдаг. Том том хээний зүсэлт нь дугуй нь өөрт наалдсан цас, мөс, усыг зайлуулах зориулалттай.

Зарим дугуй үйлдвэрлэгч нар дугуйн хээнд шилний үртэстэй хийсэн байдаг нь бас л барьцалдах шинж чанарыг нэмэгдүүлэх технологи юм. Аюулгүй байдал талаасаа автомашиныг зогсоох чадвар 30-40 хувиар илүү байдаг, эргэх үед халтирч гулгахгүй, байрнаас хөдлөх үед хий эргэхгүй давуу талтай байдаг. Адилхан зам дээр өвөл зуны дугуйн тоормосны замыг хэмжиж тестлэх үед 8-10 метрийн дараа зуны дугуй зогсож байсан.

ӨВЛИЙН ДУГУЙ ШАТАХУУН ЗАРЦУУЛАЛТ НӨЛӨӨТЭЙ ЮУ?

Өвөлдөө өвлийн дугуй хэрэглэснээр дугуй хий эргэх байдал багасаж, тоормосны зам багатай байдаг нь түлш зарцуулалтыг 15-20 хувиар бууруулдаг. Сайн дугуйтай бол шатахуунаа ч сайн хэмнэх боломжтой. Өвлийн нөхцөлд агаарын даралт унаснаар дугуйны хийн даралтыг багасгадаг, хий султай дугуй бензинд их үрэлгэн байдаг. Иймд дугуйн хийн даралтыг тогтмол шалгаж байгаарай.

Хийн даралтыг тухайн автомашины зөвшөөрөгдсөн хэмжээгээр хийлэх нь зүйтэй. Дугуйг хэт их хийлэх эсвэл бага хийтэй байж болохгүй. Хэт их чангалсан дугуй түлш хэмнэлтийг бууруулдаг бол эсрэгээрээ халтираатай үед замтай барьцалдах чадвар буурдаг, дугуйн элэгдэл голоороо үүсдэг.

 

 

Эх сурвалж : CARDOCTOR

Мэдээ уншаад таалагдсан бол Like дарна уу. Танд баярлалаа
Сайт таалагдаж байвал Like дарна уу. Танд баярлалаа
Сэтгэгдэл
АНХААРУУЛГА : Уншигчдын бичсэн сэтгэгдэлд CONTROL.MN хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 77008912 утсаар хүлээн авна
Төстэй мэдээ
Шинэ мэдээ
Санал асуулга
ИРЭХ СОНГУУЛЬД ТА АЛЬ НАМД САНАЛАА ӨГӨХ ВЭ?