ЖҮҮС УУГААД ХАВДРААС СЭРГИЙЛЭЭРЭЙ

2016-10-26  

Лууван, цагаан гаа, алимны жүүсний жор нэлээд эрт үеэс олонд танигдаж ирсэн бөгөөд та ч эрүүл мэнддээ зориулж хэрэглэх боломжтой. Энэхүү жорыг биед хавдрын эсүүд үүсэхээс урьдчилан сэргийлэх, тэдгээрийн тархалтыг бууруулах зорилгоор ашигладаг.

Жүүсийг бэлдэхэд тун амархан : Лууван, цагаан гаа, алимаа сайтар угааж, хэрчим болгон зүсэж, бутлагч буюу жүүс шахагч машинд хийгээд хутгана. Жүүсээ шахасны дараа тэр даруй уух хэрэгтэй. Энэ жүүсээ хүчиллэг, шинэлэг амттай болгохыг хүсвэл лимон нэмээрэй. Жүүсийг өглөө өлөн ходоодон дээрээ уугаад нэг цагийн дараа өглөөний цайгаа ууж болно. Хурдан үр дүнд хүрэхийн тулд өглөө нэг удаа, орой 5 цагаас өмнө дахин нэг удаа ууж болно.

Энэ жүүс олон өвчнийг анагаах тустай :

1.Хавдрын эсүүдийг үүсэх, тархахаас урьдчилан сэргийлэх.

2.Элэг, бөөр, дэлүүг өвчлөхөөс урьдчилан сэргийлэхээс гадна, шархлааг анагаадаг.

3.Уушгины үйл ажиллагааг сайжруулж, зүрхний өвчнөөс урьдчилан сэргийлж, цусны даралтыг бууруулах нөлөөтэй.

4.Дархлааны системийг сайжруулна.

5.Энэ жүүс нь хараанд сайн нөлөөтэй бөгөөд улайж, хуурайшиж, ядарсан нүдийг сэргээж өгдөг.

6.Биеийн тамирын дасгалын дараа булчингийн өвдөлтийг намдаадаг.

7.Гэдэсний ажиллагааг сайжруулж, хоргүйжүүлэн, арьсыг эрүүл, сайхан харагдуулна.

8.Мөн энэ жүүс нь батгыг арилгахад ч нөлөөлнө.

9.Хоол боловсруулалт, хоолой, амьсгалын замын халдварт өвчнөөс урьдчилан сэргийлнэ.

10.Сарын тэмдгийн өвдөлтийг намдаана.

 

 

А.ГАНТУЯА

Мэдээ уншаад таалагдсан бол Like дарна уу. Танд баярлалаа
Сайт таалагдаж байвал Like дарна уу. Танд баярлалаа
Сэтгэгдэл
АНХААРУУЛГА : Уншигчдын бичсэн сэтгэгдэлд CONTROL.MN хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 77008912 утсаар хүлээн авна
Төстэй мэдээ
Шинэ мэдээ
Санал асуулга
ИРЭХ СОНГУУЛЬД ТА АЛЬ НАМД САНАЛАА ӨГӨХ ВЭ?