ГЭРЭЛТСЭН САЙХАН НҮДТЭЙ БОЛМООР БАЙНА УУ?

2016-10-27  

Яншуйгаар маск тавих 

Бүхий л хоолонд амтлагч болгон хийхэд тохиромжтой ялангуяа шөлтэй хоолонд гойд сайхан амт оруулдаг ногоо бол яншуй. Давсаг бөөрний өвчин, ядаргаанд яншуйг эмийн журмаар хэрэглэж болдог. Өдөр бүр яншуйтай хоол иддэг хүн хөнгөн шалмаг, тамир тэнхээ сайтай болдог байна. Яншуйг хоол хүнсэндээ хэрэглэх нь эрүүл мэндэд тустай төдийгүй түүгээр гоо сайхны бүтээгдэхүүнийг орлуулж болно. 

Жишээ нь : Та гэрэлтсэн, гоё нүдтэй болохын тулд яншуйг жижигхэн хэрчинэ. Нүдээ аниад хэрчсэн яншуйгаа зовхин дээрээ тавиарай. Дээр нь чийгтэй марль эсвэл хөвөн тавих хэрэгтэй. 15 минутын дараа зовхио буцалсан бүлээн усаар угаана. Энэ гайхалтай маск мөн зовхины арьсыг чангаруулж, толигор болгодог.

Төмсөөр маск тавих 

Харин доод зовхинд төмсөөр маск тавих хэрэгтэй. Түүхий төмсийг үрж, дээр нь 2 цайны халбага гурил, 2 цайны халбага сүү нэмээд холино. Ингээд маск бэлэн болно.

 

 

А.ГАНТУЯА

Мэдээ уншаад таалагдсан бол Like дарна уу. Танд баярлалаа
Сайт таалагдаж байвал Like дарна уу. Танд баярлалаа
Сэтгэгдэл
АНХААРУУЛГА : Уншигчдын бичсэн сэтгэгдэлд CONTROL.MN хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 77008912 утсаар хүлээн авна
хонгороо:Баярлалаа. Харин нүдний доторх цагаан шарлаад байх юм. Яаж цайруулдаг юм болоо 2016-10-27
Төстэй мэдээ
Шинэ мэдээ
Санал асуулга
ИРЭХ СОНГУУЛЬД ТА АЛЬ НАМД САНАЛАА ӨГӨХ ВЭ?