ЭНГИЙН АРГААР ИЛҮҮ УРТ НАСЛААРАЙ

2016-10-30  

1.Хөдөлгөөн.

Өдөр бүр лифтээр зорчихоос татгалзаж, аль болох явган шатаар явж бай. Нохойгоо салхилуулах, хүүхэдтэйгээ хөөцөлдөж тоглох зэрэг өдөр тутмын энгийн хөдөлгөөн бүр таны стрессийг тайлж, эрүүл саруул болгоно.

2. Өөх тостой хоолноос татгалз.

Шарж хайрсан хоол, гамбургер, гахайн мах, утсан мах, хиам зэргээс татгалзаад тослог багатай бяслаг, цөцгий, сүү зэрэг цагаан идээ нь хэрэглээд үз.

3. Тамхи татахаа зогсоо.

Тамхи нь хүний биед хортойг эрдэмтэд нэгэнт батлаад байгаа билээ. Тамхинд донтох нь ОУ-ын 10-р ангилалд багтсан биеэ даасан өвчин төдийгүй, энэ өвчин нь бусад олон өвчнийг үүсгэх эрсдэлт хүчин зүйл болдог байна.

4. Стрессийг багасга 

Өдөр 30 минутыг өөрийн дуртай зүйлийг хийхэд зарцуул. Биеэ барьж чадахаа больтол уурлах, бухимдах үед 10 хүртэл тоол. Нүдээ анин улаан өнгийг толгой дотроо төсөөлөн хар, тэгээд ягаан үүлэн дунд хөвж байна гэж төсөөл. Энэ нь таны стрессийг бага ч атугай багасгана.

5. Бохирдлоос өөрийгөө хамгаал

Хэрвээ та утаа униаргүй орчинд амьдрах боломжгүй бол ядаж өрөөндөө цэвэр агаарыг бий болго. Гэртээ болон гэрийнхээ гаднах орчныг цэцэгжүүл, мод тарь. Та өдөрт гадуур явж хотын утаанд хордлоо гэхэд ядаж гэртээ эрүүл байх хэрэгтэй.

6. Суудлын бүсээ зүү

Та нүд эрэмхийн зуурт амиа алдаж, тахир дутуу болмооргүй байгаа биз дээ. Өөх тос тамхи нь таныг аажмаар үхүүлэх бол суудлын бүсгүйгээр та хоромхон зуурт үхэх болно.

7. Утсаар шүдээ чигчил

Саяхны нэгэн судалгаагаар шүдээ утсаар чигчлэх нь эрүүл саруул амьдрах, өндөр наслахтай шууд хамааралтай болохыг баталжээ. Шүдээ чигчилдэг хүмүүс илүү эрүүл саруул байдаг гэнэ. Учир нь утас таны шүдийг гэмтээхгүй, шүд гэмтэхгүй бол та эрүүл байна гэсэн үг.

8. Хэтрүүлж уухаа зогсоо

Өдөрт нэг хундага дарс юмуу архи уух нь зүрхний өвчнөөс урьдчилан сэргийлэх ач холбогдолтой. Харин үүнээс хэтрүүлэн хэрэглэвэл элэг, бөөрний өвчин болон хорт хавдартай болох магадлалтай ажээ.

9. Оюун ухаандаа эерэг энергитэй байх

Сайхан амьдарч байна гэсэн бодол, эрүүл мэнд хоёр хоорондоо төгс эерэг хамааралтай юм. Иймд ямар ч тохиолдолд аз жаргалтай байх хэрэгтэй. Таны дотоод оюун санаа таныг хүнд өвчнөөс ч босгож ирэх чадалтай.

 

 

А.ГАНТУЯА

Мэдээ уншаад таалагдсан бол Like дарна уу. Танд баярлалаа
Сайт таалагдаж байвал Like дарна уу. Танд баярлалаа
Сэтгэгдэл
АНХААРУУЛГА : Уншигчдын бичсэн сэтгэгдэлд CONTROL.MN хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 77008912 утсаар хүлээн авна
dr collins:Хэрэв та өөрийн бөөр зарах хүсэж байна уу? Та боломжийг хайж байна улмаас санхүүгийн задаргааг мөнгө таны бөөр зарж, та нар байхгүй бол юу хийхээ мэдэх, дараа нь бидэнд өнөөдөр холбоо барина уу бид та нарт сайн санал болгож байна Таны Kidney.My нэр хэмжээ юм (Dr Collins) нь Phrenologist байна -р Эндрю эмнэлэг. Манай эмнэлгийн Бөөрний мэс заслын мэргэшсэн бөгөөд Бид бас амьдрах нь бөөрний худалдан авах, шилжүүлэн шийдвэрлэх нь холбогдох донор. Та худалдах буюу худалдан авах сонирхолтой байгаа бол бөөрний-ийн дамжуулан бидэнтэй холбогдоорой чадахгүй байна уу и-мэйл: doctorcollins3@gmail.com баярлалаа, УДИРДЛАГА. 2016-11-22
Төстэй мэдээ
Шинэ мэдээ
Санал асуулга
ИРЭХ СОНГУУЛЬД ТА АЛЬ НАМД САНАЛАА ӨГӨХ ВЭ?