ХҮНСНИЙ НОГООГ ХАТААЖ БОРЦЛОХ АРГУУДААС...

2016-02-02  

а.Төмс хатаах : Төмсийг эхлээд бүлээн усанд хийж сайтар угаагаад хальсалж нахиаг нь ухаж аваад усанд хийж хэсэг байлгана. Төмсийг үүний дараа дугуй буюу гонзгой хэрчиж буцламгай халуун усанд хийж 3-5 минут хэртэй болгоод шүүж хүйтэн усаар шүршиж хөргөнө. Ингэсний дараа хатаах шүүгээнд 70-80 хэм дулаанд 20-30 мин болгох буюу нарны элчээр хатаана. Мөн төмсийг бүхлээр нь чанаж хальсыг нь аваад махны машинаар машиндаж дэлгэж хатааж болно. 

б.Улаан манжин : Бүлээн усанд мөлчийтөл угааж буцламгай усанд бүхлээр нь хийж 10-15 минут байлгаж дутуу болгоно. Хатаах шүүгээнд бол 60-65 хэм халуунд 20-25 минут байлгаж хатаана. Төмсний адил хэрчинэ.

вШар лууван : Гол нь хөндийрөөгүй улаан шаргал өнгөтэй булцууг сонгон авч хальсыг арилгаж бүлээн усаар угаагаад буцламгай усанд 15-20 минут зөөлөн буцалгаад хоолны гурил шиг хэрчиж хатаах шүүгээнд нимгэн үеэр дэлгэж хатаана.

гБөөрөнхий байцаа : Боолт сайтай, хайрагдаж хөлдөөгүй байцааны гаднах хальсыг авч нарийн хэрчээд 65-70 хэмд хатаана. 

дЧинжүү : Хэлхэж нар салхинд өлгөх буюу тавиур дээр задгай дэлгэж хатааж болно. Үрийн суулт багатай махлаг жимст чинжүүг хатааж хэрэглэнэ. Хатаах чинжүүг хөндлөн 2 хуваагаад зүсэгдсэн талыг дээш харуулж хавтгай модон дээр тавьж хатаана. Мөн жимсийг тууш чиглэлд 4-6 удаа сийлж зүсээд нарийн хэцэн дээгуүр тохуулж 4-5 хоног хатаана. Жишээлбэл : Бөөрөнхий сонгиныг гаднах хальснаас нь салгаж булцууг хөндлөн чиглэлд 3-4 см өргөнтэй хэрчиж хатаах шүүгээнд 65 хэмд хатаана.

 

Д. АРИУНБААТАР / Зөвлөх инженер / 

Мэдээ уншаад таалагдсан бол Like дарна уу. Танд баярлалаа
Сайт таалагдаж байвал Like дарна уу. Танд баярлалаа
Сэтгэгдэл
АНХААРУУЛГА : Уншигчдын бичсэн сэтгэгдэлд CONTROL.MN хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 77008912 утсаар хүлээн авна
Төстэй мэдээ
Шинэ мэдээ
Санал асуулга
ИРЭХ СОНГУУЛЬД ТА АЛЬ НАМД САНАЛАА ӨГӨХ ВЭ?