МОНГОЛ ОЮУТНЫГ ”АМАЗОН” КОМПАНИАС УРАМШУУЛЖЭЭ

2016-11-11  

Монгол оюутан А.Амарбаяр "Амазон" компанийн “Operational Excellence” шагналыг хүртжээ. Тэрбээр MUM буюу Махарашигийн Менежментийн их сургуульд суралцдаг аж. Мэдээлэл технологийн чиглэлээр суралцдаг тэрээр “Амазон” компанид эхний жилдээ дадлага хийж байгаа юм байна.

“Амазон” компаниас түүний программ хангамж, хөгжүүлэлтийн инженерийн багт оруулсан хувь нэмрийг үнэлэн сарын шилдэг ажилтнаар онцлон тус шагналыг олгожээ.

А.Амарбаяр дата өгөгдлийн процессыг инженерүүд гар аргаар явуулдаг байсныг автоматжуулах шинэ санаа гарган багийнхаа гишүүнтэй хамтран ажилласан байна. Ингэснээр инженерүүдэд тулгардаг ажлын асуудлыг 86 хувиар бууруулж, ажилтнуудын цагийг хэмнэх үр дүнтэй шийдэл болжээ. Одоо А.Амарбаярын санаачлан хэрэгжүүлсэн тус автоматжуулалтын системийг “Амазон” компанийн инженерүүдийн 12 баг ашиглаж, ажлын ачааллыг долоо хоногт 2-3 цагаар хөнгөлөх болсон байна.

Өнгөрсөн аравдугаар сард АНУ, Канад, Энэтхэг дэх “Амазон” компанийн удирдлагын багийн уулзалт болж, А.Амарбаярын санаачлан хийсэн автоматжуулалтын ажлыг өндрөөр үнэлж, дээрх шагналыг олгохоор шийдвэрлэжээ.

Уг шагналыг компанид дадлага хийж буй, анхлан суралцагч оюутан хүртэж буй нь тухайн оюутныг өндрөөр үнэлж, хүндэтгэл үзүүлж буй хэрэг, түүнд маш том ирээдүй, боломж байгаа тухай компанийн цахим хуудсанд бичжээ.

 

Эх сурвалж : MGLRADIO.COM

 
Мэдээ уншаад таалагдсан бол Like дарна уу. Танд баярлалаа
Сайт таалагдаж байвал Like дарна уу. Танд баярлалаа
Сэтгэгдэл
АНХААРУУЛГА : Уншигчдын бичсэн сэтгэгдэлд CONTROL.MN хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 77008912 утсаар хүлээн авна
Хямралын эсрэг хамтдаа:http://Cash4Visits.com/ref.php?refId=344474 энэ линкээр нэвтэрч ороод Register now дарж бүртгүүлсэнээр 2$ таны дансанд орох бөгөөд цаашид таны линкээр зочилсон хүний тоогоор 0,5$ нэмэгдэж орох болно. Хамгийн багадаа 30$ хүрэхэд та мөнгөө авах эрхтэй болох бөгөөд тус веб сайтаас олон улсын карт бэлэглэх бөгөөд Голомтбанк болон Капитрон банк ашиглан мөнгөө авах боломжтой. Одоогоор тус сайтад 380000 гаруй мянган гишүүн бүртгэлтэй байгаа бөгөөд өдөртөө 5-30$ до**** сардаа 150-900$ до****ын цалинтай ажиллаж байна. Интернет хандалтын тоогоор тус сайтад интернетийн компаниуд мөнгө төлдөг бөгөөд хичээнгүйгээр линкэн дээрээ хүн элсүүлээд хийгээд үз. Харин үр дүнг гагцхүү та л гаргаж чадна. Мянга сонсохоор нэг үз гэдэг, линкээр ороод үзээрэй. Таниас элдэв бусын нэмэлт зүйл шаардахгүй. Маш амархан шүү. Амжилт. 2017-01-22
Төстэй мэдээ
Шинэ мэдээ
Санал асуулга
ИРЭХ СОНГУУЛЬД ТА АЛЬ НАМД САНАЛАА ӨГӨХ ВЭ?