СҮҮГЭЭР ХАНИАД ДАРАХ АРГА

2016-11-12  

Ойролцоогоор 500 гр сүүг бага зэрэг халаан дотор нь тахианы шинэхэн өндөг нэгийг хагалж хийгээд хутгана. Дээрээс нь 1 цайны халбага зөгийн бал, 2 цайны халбага цөцгийн тос нэмээд сайтар хутгана.

Ингэж бэлтгэсэн сүүг унтахын өмнө уугаад унтахад ханиадны шинж тэмдэг алга болно. Энэ аргыг ханиад дөнгөж эхэлсэн үед хэрэглэхэд үр дүнгээ өгнө. Сүүнд чихэр өвс чанаж ууж болно. Цагаан тос, зөөхий хольж өглөө өлөн дээрээ шар тостой нь идвэл ханиалга намдаах сайн эмчилгээ болно.

Зөгийн балаар ханиад дарах арга

Нэг цайны халбага зөгийн балыг 2,5 цайны халбага манжингийн шүүстэй хольж өдөрт 4 удаа, хамрын нүхэндээ тав таван дуслаар дусаах

-Бага насны хүүхдэд манжингийн шүүсийг хамарт дусааж хэрэглэнэ

-Нярай хүүхдэд 1 цайны халбага зөгийн балыг 2 цайны халбага бүлээн усанд уусгана.

Энэ шингэнээ хөвөнд шингээж хамрын нүхэнд 20 минут орчим байлгана. Хүүхэд тавгүйтэж, уур уцаартай байвал хамрын нүхийг ээлж ээлжээр арчин цэвэрлээрэй. Хий ханиалгасан үед дараах аргыг хэрэглээд үзээрэй :

1. Чацарганыг сайн нухаж няцлаад /Mixer хэрэглэвэл илүүл сайн/ 200гр усанд 10гр-ыг хийж 30 минут буцалгаад өдөрт 3 удаа хоолны халбагаар ууна.

2. Цагаан гааны буцалсан шүүсийг ууж болно

3. Яншуй 3 ширхгийг 150 гр усанд хийж 2-3 минут буцалгаад бүлээнээр нь хүүхдэд өгнө

- Том хүнд 5 ш яншуй 150 гр усанд хийж 2-3 минут буцалгаад бүлээнээр нь ууна

- Хөх дэгд, цагаан дэгд, царван, цагаан лууванг адил хэмжээтэй хольж өдөрт 3 удаа буцалгаж уугаарай.

 

 

 А.ГАНТУЯА

Мэдээ уншаад таалагдсан бол Like дарна уу. Танд баярлалаа
Сайт таалагдаж байвал Like дарна уу. Танд баярлалаа
Сэтгэгдэл
АНХААРУУЛГА : Уншигчдын бичсэн сэтгэгдэлд CONTROL.MN хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 77008912 утсаар хүлээн авна
Төстэй мэдээ
Шинэ мэдээ
Санал асуулга
ИРЭХ СОНГУУЛЬД ТА АЛЬ НАМД САНАЛАА ӨГӨХ ВЭ?