ЛИМОНТОЙ УС УУСНЫ АЧ ТУС

2016-11-24  

Өглөөд 200 мл бүлээн усанд тал лимон хийж уухад биеэс хорыг гадагшлуулж, өтгөн хаталтаас сэргийлэхээс гадна шингэн алдаж байгаа бол шингэнийг нөхөж өтгөнийг зохицуулдаг.

Хоол боловсруулах замд хамгийн хэрэгтэй ундаа юм

1 аяга лимонтой ус нь 25 орчим илчлэгтэй бөгөөд таны өдөрт шаардагдах Вита С-г агуулахаас гадна шулуун гэдсэнд ашигтай Пектиний эслэгтэй. Мөн тодорхой хэмжээгээр кали, кальци, фосфор, магни агуулдаг.

Үрэвслийн эсрэг үйлчилгээтэй, хоол боловсруулахад тустай, цөсний ялгаралтыг сайжруулдаг, биеийн хүчил шүлтийн тэнцвэрийг зохицуулах тустай тул та өглөөд нэг аяга бүлээн усанд тал эсвэл нэг цайны халбага лимон хийж ууж хэвшээрэй.

28 хоног уугаад үр дүн нь мэдэгдэх болно. Та өөрийн хүссэнээр завсарлаатай ууж ч болох юм. Танд дараах өөрчлөлтүүд гарна. Үүнд : 

Царай зүсний өнгө сэргэнэ 

Жин хасагдана 

Өтгөн хатахаа болино

Үеэр өвддөг бол өвчин багасна

Ханиад томуу хөнгөн тусна

Аливаа өвчний эдгэрэл хурдан болно

Биеийн ерөнхий тамир тэнхээ сайжирна 

 

 

М.ЭНХБАЯР

Мэдээ уншаад таалагдсан бол Like дарна уу. Танд баярлалаа
Сайт таалагдаж байвал Like дарна уу. Танд баярлалаа
Сэтгэгдэл
АНХААРУУЛГА : Уншигчдын бичсэн сэтгэгдэлд CONTROL.MN хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 77008912 утсаар хүлээн авна
Төстэй мэдээ
Шинэ мэдээ
Санал асуулга
ИРЭХ СОНГУУЛЬД ТА АЛЬ НАМД САНАЛАА ӨГӨХ ВЭ?