АМЖИЛТАД ХҮРГЭХГҮЙ БАЙГАА ТАВАН ЗҮЙЛ

2016-02-23  

 Хоёрдугаар хэсэг :

Нэг. Дэмий цагаа үрэх

Уруудахад унтах идэх гэдэг. Интернет орчноор дэмий сэлгүүцэх, хэрэгтэй хэрэггүй видео үзэх, нэг дуугаа дахин дахин сонсох нь цагаа дэмий үрэхэд хүргэдэг. Сэр, төлөвлө, ирээдүй рүүгээ тэмүүл. Хүлээсэн болгон алдсан гунигтай түүх байдаг. Тиймээс яг одоо эхэл.

Хоёр. Тууштай биш байх  

Дийлэнх хүмүүс шинэ зүйлийг эхлэх дуртай байдаг. Харин эхэлснээ дуусгах гэдэг өөр асуудал. Харамсалтай нь, эхний бүтэлгүйтэлд автангуут, эхэлснээ орхих нь олонтаа. Тэгэхээр бууж өгөлгүй зорилгодоо хүрэх хэрэгтэй. Маш олон чадварлаг бизнесменүүд ч нурж унасныхаа дараа амжилтанд хүрсэн. Алибабагийн Жак Ма жижигхэн сургуульд багшилж, хулганын үүрэнд шахуу амьдарч байсан. Самсунгийн үүсгэн байгуулагч нь Солонгосыг хөгжөөгүй байхад, Японы телевизорыг тоос дарсан дэлгүүрийн мухлагт зардаг ядруухан эр байсныг санацгаая.

 

Гурав. Сөргөөр цэнэглэх

Залхууралтай зэрэгцээд сөргөөр өөрийгff цэнэглэх нь амжилтын гол дайсан. Та сөргөөр өөрийгөө цэнэглэсэн тохиолдолд, бусадтай, эргэн тойрныхонтойгоо хэвийн харьцаа үүснэ гэхэд бэрх. Хэрвээ та амжилтад хүрэхийг хүсвэл, ямар ч үнээр хамаагүй, өөрийгөө эерэгээр цэнэглэх хэрэгтэй.

Дөрөв. Шийдвэргүй байх

Маш түргэн шуурхай шийдвэр гаргаж чаддаг хүмүүс ихэнхдээ сая гаран долларын хөрөнгөтэй болсон байдаг. Амжилттай яваа хүмүүс шийдвэр удаан гаргадаггүй онцлогтой. Шийдвэр гаргаж ядсаар байтал "амжилт боломжийн" цонх хэдийнээ хаагдах нь бий. Эргэлзэж тээнэгэлздэг хүн ихэнхдээ боломжоо алддаг. Байгууллагын хувьд ч шийдвэртэй байна гэдэг чухал үзүүлэлт. Ямар ч шийдвэр гаргахгүй байснаас буруу ч гэсэн шийдвэр гаргасан нь дээр байдаг.

Тав. Амьдралын буруу хань

Бие биенээ олсон хань амжилтад хүрэх түлхүүр болдог. Ихэнх амжилттай яваа хүмүүс ар тал нь хэн бэ? гэдгээс шууд хамаардаг. Тиймээс заяаны зөв хань бол амьдралын ч, амжилтын ч хань болдог.

 

Ц. ТОТО

Мэдээ уншаад таалагдсан бол Like дарна уу. Танд баярлалаа
Сайт таалагдаж байвал Like дарна уу. Танд баярлалаа
Сэтгэгдэл
АНХААРУУЛГА : Уншигчдын бичсэн сэтгэгдэлд CONTROL.MN хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 77008912 утсаар хүлээн авна
Төстэй мэдээ
Шинэ мэдээ
Санал асуулга
ИРЭХ СОНГУУЛЬД ТА АЛЬ НАМД САНАЛАА ӨГӨХ ВЭ?